Парис 2024: С.Жамбалжамц түүх бүтээлээ

Zuv.mn
2024/08/04

ОУХМ С. ЖАМБАЛЖАМЦ "Парис 2024" олимпийн засмал замын дугуйн 272.1 км замд дэлхийн шилдэг 90 дугуйчны нэг болон уралдаж 57-р байранд орлоо.

 Ингэснээр тэрбээр Монголын дугуйн спортын түүхэнд олимпын наадамд барианд орж чадсан анхны дугуйчин болж, түүхэн амжилт гаргалаа. Тэрбээр мөн эх орондоо UCI-ны 5 оноо авлаа.

С.Жамбалжамц 272.1 км замыг 6 цаг, 28 минутад дуусгаснаас гадна Азийн шилдэг гэдгээ дахин харуулав (Олимпод уралдсан шилдэг 90 дугуйчны 10 нь л Азийнх байсан бөгөөд манай тамирчин Казахстаны А.Луценко, Японы Юкияа Араширо нартай хамт орж ирсэн). Түүнчлэн уралдааныг нэг хэсэг тэргүүлэн, эхний 6-10 байранд явж монголчуудыг огшоосон юм.

Тамирчин хүний тэсвэр тэвчээр, эр зоригийг дэлхий нийтэд харуулж чадсан С.Жамбалжамцдаа баяр хүргэе.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна