Rain-ийн фенүүддээ зориулсан 3000 ширхэг тасалбар зарагдаж дуусчээ

Zuv.mn
2024/08/06

Өмнөд Солонгос улсын алдартан Jung Ji Hoon-н буюу Rain нэрээр олонд танигдсан дуучин, ая зохиогч, бүжигчин, жүжигчин Монголд албан ёсны тоглолтоо хийх гэж буй билээ. Тоглолт есдүгээр сарын 15-нд Буянт-Ухаа Нисэх Онгоцны Буудалд болох бөгөөд тасалбарыг өнөөдрөөс худалдаанд гаргажээ. 

RAIN-ий фенүүддээ зориулан 200 мянгын тасалбараа 75 хувийн хямдралтай үнээр буюу 50 мянгаар борлуулж эхэлжээ. 4-5 цагийн хугацаанд 3000 тасалбар зарагдаж дууссан байна. Тун удахгүй Super Couple, Super Fan, VIP... тасалбарууд зарагдаж эхэлнэ гэдгийг тоглолтыг зохион байгуулагч "Evandis entertainment" мэдэгдлээ. Тасалбарыг буцаах боломжгүй гэнэ.

Rain нь долоон цомог, 28 сингл, дэлхий даяар нийтдээ 20 гаруй өөрийн бие даасан тоглолтоо хийж байсан. 

Түүний гурав дахь цомог болох It's Raining (2004) маш амжилттай байсан бөгөөд, энэ цомог нь Өмнөд Солонгост 200,000 гаруй хувь, Ази даяар нэг сая хувь борлогдож, дуучин Rain олон улсын од болсон ба тэрбээр Hollywood болон БНСУ-гийн цуврал болон нэг ангит нийт 20 гаруй уран бүтээлд тоглосон олны танил эрхэм юм .

Э.БУЛГАН



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.162.145
    15 цагийн өмнө

    дэлхийн од шүү.

    Хариулах
  • 103.168.34.74
    Өчигдөр

    haa gazriin am barisan tenuulchg ingej hudlaa reklamdaad yahav , bilet zaragdahgui bn !

    Хариулах