Өвөрмонгол, Буриад бөхийн үзүүлэх барилдаанд тус бүр 4 бөх бүртгэнэ

Zuv.mn
2024/08/14

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл урлагийн газраас хамтран зохион байгуулж буй "НҮҮДЭЛЧИН" соёлын фестиваль энэ сарын 16-18-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрхан, Налайхын голд болно.

Тус фестивальд хүчит 128 бөхийн барилдаан, өсвөр бөхийн барилдаан болон Өвөрмонгол, Буриад бөхийн үзүүлэх барилдаанууд болох нь ээ.

Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болон үзүүлэх барилдаануудад (буриад барилдаанд 4 бөх, өвөр монгол бөхийн барилдаанд 4 бөх) бөхчүүдийг 08-р сарын 14-15-ны өдрүүдэд цахимаар бүртгэх юм байна. 

Өсвөр бөхийн барилдааны бүртгэл 08-р сарын 16-ны өдрийн 13:00 цагаас болно. Барилдаан мөн өдрийн 14:00 цагаас эхлэх бөгөөд 13-14, 15-16 насанд тус бүр 32 өсвөрийн бөх барилдана.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.