Хуучин хувцсаа хандивлавал Цэцэгийн тоглолтын тасалбар бэлэглэнэ

Zuv.mn
2024/08/15

Хуучин хувцсаа хандивлаад тоглолтын тасалбар авах боломжтой. Тодруулбал, есдүгээр сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд Реппер Цэцэ-гийн “Tsetse vs Bilgee” тоглолт болно. Тоглолтын тасалбар 69 мянгаар борлуулагдаж байна. Зохион байгуулагчдын зүгээс "Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг" -ийг санаачилжээ. Энэ ням гарагт буюу наймдугаар сарын 18-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүүхдийн тоглоомын талбайд 17:00-20:00 цагийн хооронд зохион байгуулах юм байна. Та 5 кг-аас дээш хувцас хандивлаад “Tsetse vs Bilgee” тоглолтын тасалбарыг бэлэг болгож авах нь ээ. 

Тавигдах шаардлага:

  •  Хувцсаа угаасан байх
  • Улиралд тохирсон хувцас байх
  • Бөөстөөгүй байх
  • Суналтгүй байх
  • Урагдалгүй байх
  • Толбогүй байх

 Э.БУЛГАН



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.196
    2024/08/19

    Хуучирсан муусайн бандаажаа өгий сайхан угаацан байгаа шүү сарын тэмдэг ирээд салтай хавьцаанаа цайрчихсан байгаа болох юм уу?

    Хариулах
  • 103.212.162.234
    2024/08/15

    ...аль дэлгүүрээс авсан гэх баримт, эс бөгөөс "ebarimt.mn " д бүртгүүлэн , сугалаанд хожсон байх...гэхнүүдэй?

    Хариулах