Н.Батсуурь: Харих хүртлээ хичээж, дахиад нэг түрүүлнэ ээ

Zuv.mn
2024/08/15

Өнөө жилийн улсын наадамд түрүүлсэн Н.Батсуурийн Дархан аварга цолныхоо хүндэтгэлийн наадам өнөөдөр Увс аймагт болж буй. Хүндэтгэлийн наадамд ирсэн ах, дүү төрөл төрөгсдийнхөө өмнө тэрбээр харих болоогүй, дахиад түрүүлнэ гэж амлажээ.

Тэрбээр "Баяртай үйл явдлыг минь хуваалцаж байгаа ах, дүүс болон найз нөхөд, нутгийнхандаа маш их баярлалаа. Бөхчүүддээ бас баярлалаа. Харих болоогүй шүү гэж аварга хэлсэн. Харих хүртлээ хичээн бэлтгэлээ хийж,  дахиад нэг түрүүлэх бодол төрж байна. Ирэх жил аймгийн 100 жилтэй. Аймгийнхаа 100 жилээр хийморьтой барилдаж, бэлэг барихыг бодож байна. Намайг дэмждэг, надтай байнга хамт байсан галынхандаа эрүүл энхийг хүсье" гэжээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.