Э.Мөнгөнчимэг Д.Бурмааг дисс хийв

Zuv.mn
2024/08/19

"Нүүдэлчин" соёлын фестиваль дээр Дорноговь аймгийн Саранхөхөө театрын дуучин, МУСТА Д.Эрдэнэсувд "Хулан хонгор"-ыг дуулж, тэрхүү бичлэг нь сошиалд сүлжээнд тавигдсан. Тэрхүү бичлэгийг үзсэн олон нийт ардын дууч Д.Бурмаа, СТА дуучин Э.Мөнгөнчимэг нарын дуулсан хувилбарыг харьцуулж, үзэл бодлоо илэрхийлцгээж байна. Бүр "Хулан хонгор"-ыг хэн сайн дуулах вэ гэсэн "хөдөлгөөн" хүртэл эхлүүлээд амжжээ.

Эл дууны аяыг Г.Дарамзагд, үгийг Д.Цэдэв бүтээсэн ба Анх МУГЖ Ж.Нансалмаа дуулж олны хүртээл болгосон байдаг юм байна. Тэд гурвуул бурхан болсон ба МУГЖ Ж.Нансалмаа агсны шавь морины хэмээн танигдсан СТА дуучин Л.Нарантуяа багшийнхаа зөвшөөрөлтэйгөөр дуулж, үзэгч сонсогчдодоо хүргэсэн. Харин дээр нэр дурдагдсан дуучид зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй.

Ардын дуучин Д.Бурмаа "Малчин телевиз"-д өгч байсан ярилцлагадаа "Ж.Нансалмаа гуайн дуулсан дуунуудыг Л.Нарантуяа найз маань дуулдаг. Тэр утгаараа "Найз нь гоё морины дуутай болмоор байна. Ж.Нансалмаа гуайн дуулсан "Хулан хонгор"-ыг дуулж магадгүй шүү" гэж Л.Нарантуяад хэлж байсан юм. Л.Нарантуяа ч "Болно оо найз, өөрийнхөөрөө дуул" гэж байсан. Ийн ярилцсаны дараа би дуугаа бичүүлчихсэн байсан. "Торгомсог" тоглолтынхоо тайзнаа дуулсан. Дуугаа дүрсжүүлнэ дээ гээд бодож байтал залуу дуучин Э.Мөнгөнчимэг Үндэсний телевизийн "Зүрхэнд мөнхөрсөн аялгуу" нэвтрүүлгээр дуулаад гараад ирсэн.Залуухан, гоё дуучин охин дуулаад гараад ирж байхад зэрэгцээд дуулаад байлтай нь биш. Уран бүтээлчийн ёс зүй, эгч хүний зангараг заагаад дуулаад бичүүлчихсэн ч гэсэн хадгалсан. Уран бүтээл гэдэг ард түмний өмч байх ёстой. Хүн, хүний дуулсан өөр, өөрийн өнгө аясаар хүмүүс хүлээж авах ёстой. "Эгч нь энэ дуунд хүч, хөдөлмөр, мөнгө төгрөг зарцуулаад дуулчихсан. Чамайг дуулаад гараад ирэхээр зэрэгцээгүй юм. Хэзээ нэг өдөр эгч нь нэг нэвтрүүлэгт дуулаад, дүрсээ мөнхөлнө, эергээр хүлээж аваарай" гэж Э.Мөнгөнчимэгт хэлсэн" хэмээгээд "Малчин телевиз"-ийн нэвтрүүлэгт оролцож байх үеэрээ "Хулан хонгор" дууг дуулжээ.

Энэхүү тайлбарт нь дуучин Э.Мөнгөнчимэг хэдхэн хоногийн өмнө дараах тайлбарыг хийжээ. 

Тэрбээр "Зангараг ч гэх шиг ингэж зангараглахгүй ээ. Хүлээсэн ч гэнэ үү. Өөрийнхөө нэрийг бодоод бас их нус нааж байна. Эерэгээр хүлээж авсан ч гэнэ үү их цэвэрхэн ярьж байна шүү. Нэгэнт алдар нэрд хүрчхээд олон дуутай хүн энэ дуу л дутаад байж л дээ. Гэхдээ би түрүүлж дуулсан шүү. Миний барилтыг дуурайх хэрэггүй шүү. Хүний ганц дууг яахнав дээ. Хүн чанартай баймаар юм" хэмээн дуучин Д.Бурмааг дисс хийжээ.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.188
    2024/08/29

    Мөнгөнчимэг бусдаас илүү сайхан дуулсан

    Хариулах
  • 139.5.216.223
    2024/08/19

    Ая, шүлэг бичсэн зохиогчоос зөвшөөрөл авах болхоос Нансалмаа гуйагаас авдаг зөвшөөрөл гэж юу бөйаөв дээ

    Хариулах
    • 66.181.179.130
      2024/08/19

      Тийм шүү дээ .Зохигчдоос зөвшөарөл авч болно тэд баыхгүй бол дууны эрх эзэмшигч буюу өв залгамжлагчаас зөвшөөрөл авдаг болохоос хуулиараа бол Насалмаа гуайгаас зөвшөөрөл авах шаардлагагүй л дээ.Дуучин зөвшөөрдөш ч зүйл биш дуучин З н бүсгүй оюуны өмчийн хуулиа умш даа.

  • 66.181.179.92
    2024/08/19

    XUCHINDX SEKSY AXN BOOBN80955877XXI

    Хариулах
  • 66.181.179.92
    2024/08/19

    ANUSN80955877SEXSYGR

    Хариулах
  • 103.212.118.19
    2024/08/19

    Одоо болио та нар хэзээ ч Хуучины дуучдыг гүйцэж чадахгүй Сэвэн дээр овоорсон хар хэрээ шиг зүгээр нэг нэгнээ хэмлэхгүй аятайхан дуулахаа бод шалдан авгай нар минь

    Хариулах