ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, Нийслэлийн газрын албаны дарга асан Э.Болорчулуун нарт холбогдох хэргийг хэлэлцэнэ

Х.Батсайхан
2024/09/10

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга асан О.Магнай, Нийслэлийн газрын албаны дарга асан Э.Болорчулуун нарт холбогдох хэргийг маргааш Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын гомдлын хурлаар авч хэлэлцэхээр болжээ.   

О.Магнай нь Ливaн Улсын иргэн Мoxaмaд Зуxуэр Итaны дөрвөн тэрбум төгрөгийн үл xөдлөx xөрөнгө буюу Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 3000 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг нь өмчлөх эрхийг Шүүxийн шийдвэр гүйцэтгэx гaзрын дөрвөн aжилтны туслaмжтaйгaaр 724 сaя төгрөгөөр үнэлэн ээжийнхээ эзэмшлийн кoмпaнидaа шилжүүлж aвсaн туxaй мэдээлэл 2020 онд цaцaгдаж байв. 

Үүнтэй холбоотойгоор хохирогч А.Оюун-Эрдэнийн гомдлоор АТГ-аас Шүүxийн шийдвэр гүйцэтгэx гaзарт ажиллаж байсан Г.И нарын дөрвөн хүнийг шалгаж эхэлсэн байдаг бөгөөд О.Магнай нарын албан тушаалтнууд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, их хэмжээний хохирол учруулсан гэх 11 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 13.5 дугаар зүйлийн 3.1 /Заналхийлэх/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 21.2 дугаар зүйлийн 1 /Худал мэдүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Тодруулбал, О.Магнай нь ШӨХТГ-ын дарга байхдаа Э.Болорчулуунд нөлөөлж,  ээжийнхээ эзэмшлийн эзэмшлийн компанид Баянзүрх дүүргийн I хорооны нутагт 896 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх хууль бусаар олгуулсан хэрэгт хамтран оролцсон гэж яллагдагчаар татагдсан бөгөөд түүний хоёр хэргийг нэгтгэсэн байдаг. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 187 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 564 дүгээр магадлалтай, Э.Болорчулуун, О.Магнай, Ц.Шижир, Ц.Алтанцэцэг, Ш.Ядамдорж, Х.Эрдэнэ, Г.Идэрчулуун, Б.Цогжаргал, Б.Батцэрэн, Б.Бямбацогт, Х.Саруул нарт холбогдох уг хэргийг шүүгдэгч Г.Идэрчулууны өмгөөлөгч Я.Баярсайхан, Ж.Гантулга, шүүгдэгч Ш.Ядамдоржийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүгдэгч Э.Болорчулууны өмгөөлөгч К.Бауиржан, шүүгдэгч Ц.Шижир, шүүгдэгч О.Магнайгийн өмгөөлөгч Т.Баясгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.60
    2024/09/11

    АН ыхан нэг албан тушаалд очихоороо л шоронд суух болчих юмаа нэг сонин улсууд байх юмаа

    Хариулах
  • 66.181.161.13
    2024/09/10

    Энэ тэнэг Магнай байгаа юм уу? худлаа гар шүү тэ манайхаан хуучин ганц худагт суухдаа өмдөндөө шууд сул тавьж байсан гар шүү.Хэл амаа долоолоод нэг хэсэг нилээн дөвчигнөсөн наадахдаа 25 жил өгчихөө

    Хариулах