Жо Байден, Кир Стармер нар Украинаар ОХУ-ын нутгийн гүнд цохилт өгүүлэх эсэхийг хэлэлцэнэ

Х.Батсайхан
2024/09/12

Британийн Ерөнхий сайд Кир Стармер энэ сарын 13-ны баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж, Украины эрх баригчдаас дэвшүүлэн тавьж буй "ОХУ-ын нутгийн гүнд цохилт өгөх" хүсэлтийг хэлэлцэхээр болжээ. "Japan Times" энэ талаар мэдээллээ. Хоёр удирдагч энэ асуудлаар уулзана гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Лэмми нар Украинд хийсэн хамтарсан хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгджээ.    

Э.Блинкен, Дэвид Лэмми нар Ерөнхийлөгч В.Зелинськийтэй уулзахаар өчигдөр Украинд очсон юм. Тэд Украины эрх баригчидтай уулзах үедээ тусламжийн шинэ багц өгөхөөр болсноо мэдэгдсэн бөгөөд АНУ 700 сая ам.доллар, Британи 600 сая фунтын /781 сая ам.доллар/ тусламж амалсан байна. 

Энэ үеэр Э.Блинкен мөн "Украинд алсын тусгалтай пуужин өгч ОХУ-ын нутгийн гүн руу цохилт өгөх асуудлаар эцсийн шийд хараахан гараагүй байгаа" гэж мэдэгджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна