Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Парис 2024" зуны Паралимпийн наадамд оролцож медаль хүртсэн тамирчдид төрийн дээд цол, одон медаль гардууллаа.
Энэ үеэр Паралимпын алтан медальт У.Сүрэнжавд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Ингэснээр тэр хамгийн залуу хөдөлмөрийн баатар боллоо.
Тэрбээр, ДАШТ-ээс хүрэл медаль, Азийн аваргаас алт, хүрэл медаль, Европын аваргаас алтан медаль, Ханжоу 2022 наадмаас мөнгөн медаль, Дэлхийн чансаа олгох цуврал тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль, Олон улсын Гранпри тэмцээнээс 1 алт, 2 медаль хүртсэн юм.
Ийнхүү У.Сүрэнжавд Монгол Улсын Засгийн газраас дөрвөн өрөө байр, мөнгөн шагналаар шагналаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.228
Бадарууган 23тайдаа авч байжээ
Хариулах