Их, дээд сургуулиудыг Улаанбаатараас гаргах нь нийслэлчүүдэд тулгамдсан асуудлуудыг шийдэх нэг гарц байж болох юм гэсэн санаанд эрх баригчид олон жилийн өмнөөс багагүй хөрөнгө зарцуулсан ч бодитоор хэрэгжүүлж чадаагүй байгаа билээ.
Тодруулбал, уг санааг хэрэгжүүлэхээр газар товлож, судалгааг эхлүүлэн багагүй мөнгө төсөвлөдөг ч тодорхойгүй шалтгаанаар хэрэгжих боломжгүй явж ирсэн. Тэгвэл энэ ажлын эхлэл ойрын дөрвөн жилдээ багтаад бодитоор хэрэгжих гэж байна.
Засгийн газраас боловсруулсан 2024 оны төсвийн тодотгол, 2025 оны Төсвийн төсөлд 2020 оноос эхэлсэн "Хөшгийн хөндий Шинэ Зуун мод хот"-ын дэд бүтцийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх 98,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг суулгасан бөгөөд 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, 2027 он гэхэд Хөшигийн хөндий-Шинэ Зуун мод хотын эрчим хүч, дулаан, цэвэр усны эх үүсвэр болон түгээх шугам, цэвэрлэх байгууламж зэрэг бусад шаардлагатай дэд бүтцийг барьж дуусгах бөгөөд хот байгуулж, иргэдийг суурьшуулах ажил эхлэх боломжийг бүрдүүлэх юм.
Шинэ хотод бүтээн байгуулалтын ажил өрнүүлснээр анхны иргэд, байгууллагуудыг хүлээж авах бөгөөд эдгээр дотор Улаанбаатар хотод байгаа зарим байгууллагууд багтаж байгаа аж. Эдгээр нүүж очих газруудын дунд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик инженерийн сургууль багтаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.210
ХААИС г Дархан руу нүүлгээч
Хариулах139.5.216.61
Гадны улс орнуудын их сургуулийн хотхонууд хотын төвөөсөө зайдуу байдаг. Манайд төрийн ордон, төв талбайн эргэн тойронд, хойно, урд, зүүн талд ойр байрлацгаадаг.
Хариулах139.5.216.61
ШУТИС-ийг шинэ зуун мод хөшигийн хөндий рүү нүүлгэх зөв. Тэнд олон улсын инженерийн сургууль байгуулагдана. Мөн АШУҮИС, МУБИС, МУИС-ийг ч хотын төвөөс гаргах хэрэгтэй. Түгжрэлд их нөлөөлж байгаа. Эдгээр сургуулиуд багадаа л 60-аад мянган оюутантай,10-аад мянган багш, ажилтан, ажилчидтай. Бага тойрууг түгжрүүлж буй нэг хүчин зүйл шүү дээ.
Хариулах