Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Занаду майнз" компанийн Завхан аймгийн нутагт хэрэгжүүлж буй "Сант толгой" төслийн явц маш амжилттай байгаа бөгөөд зэс, никелийн томоохон орд илрүүлэх магадлал өндөр болжээ. Компани албан ёсны цахим хуудастаа энэ атлаар мэдээлсэн байна.
"Сант толгой" төсөл нь "Сант толгой" /XV-21887/ , "Оюут" /XV-17774/ нэртэй хоёр талбайгаас бүрдэх ба геохимийн дээж авч, геологийн иж бүрэн зураглал хийх явцад зэс, никелийн сульфидын хэд, хэдэн ирээдүйтэй байж болох илэрц олдсон байна.
Энэ нь геологи судалгаа харьцангуй бага хийгдсэн Монголын баруун бүс нутагт зэс, никелийн шинэ дүүрэг болж магадгүй бөгөөд компанийн зүгээс Төв Азийн орогенийн бүслүүр дэх зэс, никелийн олон орд агуулсан хурдасын үргэлжлэл буюу өргөтгөл гэж үзэж байгаа аж.
Сант толгой төслийн бас нэг чухал ач холбогдол нь, хэрвээ эндээс орд илрээд, тэр нь үнэхээр Төв Азийн орогенийн бүслүүр дэх зэс, никелийн олон орд агуулсан хурдасын үргэлжлэл нь үнэн бол ирээдүйтэй хайгуулын талбайн нөөц огцом өсөх, хайгуулын чиглэлэлээр хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Тодруулбал, нутгийн Өмнөд хэсэг дэхь Оюутолгойн зэс алт, мөнгө, Цагаан суваргын зэс молибден, Хармагтайн зэс, алт, Улаан уулын зэс алтны ордоос баруун хойш алс зайд орд /Сант толгой/ илэрснээр дээрх ордуудын хооронд орших өргөн уудам талбайн ач холбогдол өсөх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
169.253.162.2
Одоо газар шороо ухаж байгалийн экологийг алдагдуулж түүнийхээ хор уршгийг амсахийг хүсэхгүй байна. Харин монголын ирээдүй оюу ухаан шаардсан бизнес хөгжүүлж улс орноо өөрчилье.
Хариулах103.161.242.78
Битгий илрээсэй
Хариулах202.9.46.240
Чи тнг сд.а байна шүү. Харин ч илрээсэй.