О.Батханд: Х.Нямбаатар уучлалт гуйхгүй бол АН-аас НИТХ-д нэр дэвшигчид хуулийн байгууллагад хандах болно

С.Гандэлгэр
2024/09/07

НЗД Х.Нямбаатар бродюрын асуудлаар мэдээлэл хийх үеэрээ НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдэд хандан мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ "Залуу “ЖЕНКО”-чид буюу ажил хийж үзээгүй лайв хийдэг “ШИЗОТОЙ БАЦААНУУД” НИТХ-д нэр дэвших гээд явж байна" хэмээн хэлсэн юм. 

Тэгвэл НИТХ-ын сонгуульд АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч О.Батханд: "Хотын дарга Б.Нямбаатар 2024 оны НИТХ-д нэр дэвшигчдийг хомроглон гүтгэлээ. Залуу Женкочид буюу багаасаа шантааж, луйвар, хулгай хийж ирсэн 20-30 залуу нэр дэвшиж байна. Тэд улс орны хөгжлийг хойш татна гэж мэдэгдлээ. Х.Нямбаатар та Хуульзүйн сайд байсан хүн учраас бусдын нэр төр, алдар хүндэд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад халдаж болохгүй гэдгийг маш сайн мэдэх ёстой. Хэдий сонгууль ч гэлээ шударга, ёсзүйтэй өрсөлдөх, улс төрийн соёл бидэнд байх ёстой. Миний аав Зундуйн Дорж малын хулгайтай тэмцэж ирсэн эх оронч хүн байсан. Би монгол хүн, бид монголчууд. Эх орныхоо хөгжлийг хойш татах сэтгэлтэй нэг ч хүн монголд байхгүй гэдэгт итгэж байна.

Мөн манай намын нэр дэвшигч нар дунд багаасаа хулгай, шантааж хийсэн хүн байхгүй тул төсвийн хулгайч нартай тэмцэхээр бид нэр дэвшиж байгаа.
Х.Нямбаатар та энэхүү хариуцлагагүй үйлдэлдээ Ардчилсан намын нэр дэвшигчдээс уучлал гуйна уу. Уучлал гуйхгүй тохиолдолд НИТХ-д нэр дэвшигч Ардчилсан намын залуус бид хуулийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэх болно. Эрх баригч намд эрх мэдэл, хөрөнгө мөнгө байж болно. Гэхдээ та бүхэнд бусдыг доромжлох, гүтгэх эрх хуулиар олгогдоогүй болно. Залуучууд бид нам үл харгалзан улс төрийн соёлтой өрсөлдөхийг уриалж байна. Та бүхний сонгуулийн ажилд амжилт хүсье"



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.252
    2024/09/09

    Нямбаатар дарга үнэнийг яг хэлж Батханд чамд харин зөв талаас нь хүлээж авах ухаан алга

    Хариулах
  • 66.181.185.205
    2024/09/08

    Нямбаатарын Үнэн үг .О гоор эхэлсэн овогтой. юм Зундуйн Доржийн нэрийг барьдаг сонин амьтан ...

    Хариулах
  • 66.181.191.105
    2024/09/08

    Нямбаатар гэж төлөвшдөггүй нөхөр байх юмаа. Дандаа хэрүүлийн өнгө аястай юм ярьж байх юм.

    Хариулах
    • 122.201.31.252
      2024/09/09

      Чамайг бодвол харин ч төлөвшсөн залуу

  • 66.181.176.140
    2024/09/08

    Хотын дарга ч ОРБИТ - НАЙРАМДАЛЫН зам их эвдрэлтэйг сайн мэдэж байгаа юм байНА. Ерөнхийлөгч НАЙРАМДАЛД очих сургаар ОРБИТ - НАЙРАМДАЛЫН авто замын нүхнүүдийг шороогоор бөглөж сандарсан боловч Хүрэлсүх тэргүүтэй дарга нар цагийн өндөр төлбөртэй НИСДЭГ тэрэг хөлөглөн ирж буцсан байна. МУУСАЙН ардууд амьдардаг замаа засна уу?

    Хариулах
  • 176.66.87.78
    2024/09/07

    Үнэн шизотой юмнууд...

    Хариулах
    • 103.168.34.31
      2024/09/08

      АН-ынхан УЛС ОРНЫГ ӨМ ЦӨМ ИДЭЖ АВААД ГАДААДАД ГАРДАГ НӨХДҮҮД БИЙ. САЙХАНБИЛЭГ, ЭЛБЭГДОРЖ, САХАЛ… цааш нь бичих үү?

  • 66.181.186.78
    2024/09/07

    Үнэн хэлсэн байна. Ажлын ямар ч дөргүй, зохион байгуулах чадваргүй та нараас уучлалт гуйх уу. Хөх инээд хүрлээ.

    Хариулах
  • 103.57.93.67
    2024/09/07

    Өг өг. Тэгээд харъя. Үнэн үг хэлсэн хүнд хүн буюу АН өшөөтэй. Баттулгын бандаашны бөөс хуурснууд

    Хариулах
  • 202.9.47.16
    2024/09/07

    Энэ нэг будмал шаазан ваар ИТХ д ороод юу хийх юм бол доо Бас ч эрх ямбатай элдэв төсөв цалин харамжтай газар болохоор л тийшээ шунаж байгаа юм шүү дээ

    Хариулах
  • 202.55.188.84
    2024/09/07

    Нямка үнэн хэлсэн байна хэдэн нусан таглаа бацаанууд байна лээ

    Хариулах