Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг цагаатгах уу

Х.Батсайхан
2024/09/12

"Нүүрсний хулгай"-н хэрэгт холбогдож, гэм буруутай нь Шүүхээр тогтоогдон ял авсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Т.Аюурсайхан нарын 11 хүн гэм буруугаа цагаатгуулах хүсэлт гаргажээ.

Тэдний холбогдсон хэрэг тухайн үедээ нийгэм даяар шуугиан тарьсан бөгөөд  Б.Ганхуяг, Т.Аюурсайхан, түүний дүү Т.Түвшинбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга асан И.Дагвадорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор Б.Отгонжаргал, "Лаки лайф" ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Гантөмөр, Б.Ганхуягийн эхнэр П.Бадамханд, “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишиг, "МД трейвэл" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадорж, "Эрдэнэс Тавантолгой"-н Санхүүгийн албаны дарга асан Б.Эрдэнэбаяр, иргэн О.Данзанлувсантүдэв нарын 11 хүн холбогдсон байдаг. 

Анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулж, бусдад нь торгуулийн ял оногдуулсан.

Мөн Т.Аюурсайханаас 1.8 тэрбум, Б.Ганхуягаас 9.9 тэрбум төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэхээр болсон юм. 

Энэхүү хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр үргэлжилж байгаа юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    2024/09/12

    ARDIIN NAM CH YUCH HIISEN CHADAH BIZ BUZARIIN AJILDAA GARSHSAN NAM YUM CHIN

    Хариулах
  • 202.126.91.222
    2024/09/12

    Баатарууд болоод гараад ирэхнээ дээ кккк

    Хариулах