Өнгөрсөн лхагва гарагт Японы алдарт жүдоч Шохэй Оно онгоцны ослоор нас барсан хэмээн шуугиан дэгдээд байсан.
Гэхдээ тус осолдсон онгоцонд Шохэй Оно аварга байгаагүй аж. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа идэвхтэй байгаа тул ийнхүү нас барсан гэх мэдээлэл худал болох нь тодорхой болж байна.
Түүний хувьд олимпын наадмын хос алтан медальтай, ДАШТ-ий гурван медальтай дэлхий дахинаа "Босоо аварга" гэдгээрээ олонд танигдсан нэгэн юм. Шохэй Оно 2022 онд зодог тайлж одоогоор дасгалжуулагчаар ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна