Ц.Баттулгад "Монгол Улсын Гавъяат тамирчин" цол хүртээлээ

Х.Есү
2024/09/12

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Парис 2024" зуны Паралимпийн наадамд оролцож медаль хүртсэн тамирчдид төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Шүдний эмч мэргэжилтэй, паралимпийн наадмын бөөрөнцөг түлхэлтийн (F40) төрөлд мөнгөн медаль хүртсэн Ц.Баттулгад "Монгол Улсын Гавъяат тамирчин" цол хүртээлээ. 

Ц.Баттулга өмнө нь 2023 онд болсон “Ханжоу-2022" Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн юм. 

Мөн өнөөдөр түүнийг Засгийн газраас гурван өөрөө байр, мөнгөн шагналаар шагналаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна