АНУ-ын хоёр муж үхлийн аюултай вирус тархаж байгаа тул хөл хорио тогтоолоо

Zuv.mn
2024/09/11

Адууны энцефалит өвчний халдвар тархах эрсдэл өндөр байгаатай холбоотойгоор АНУ-ын Вермонт, Массачусетс мужууд хөл хорио тогтоожээ. 

Тус хоёр мужид үдшийн олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалж, оройн 18.00-аас өглөөний 06.00 цагийн хооронд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. 

Адууны энцефалит өвчний вирус шумуулаар дамждаг. Вирус хүний бие орсноор тархи хөөж, улмаар үхэлд хүргэх аюултай. Тиймээс шумуулын идэвхтэй үе болох оройн 18.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.

Уг өвчний халдвар авсан хүнд өндөр халуурах, дагжин чичрэх, үе мөч, толгой өвдөх, тархи үрэвсэх, саажих зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Массачусетс муж шумуулын идэвхтэй үеэр хөл хорио тогтоох саналыг өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр л гарган мөрдүүлж эхэлсэн бөгөөд тухайн үед энэ шийдвэр Берлингтон, Колчестер, Суонтон, Албург гэсэн дөрвөн хотод хамаарч байсан бол өнгөрсөн даваа гарагаас Вермонт мужийн хоёр хот нэмэгджээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна