Б.Баасанхүүд Монгол Улсын Гавъяат тамирчин цол хүртээлээ

Х.Есү
2024/09/12

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Парис 2024" зуны олимпийн наадамд оролцож медаль хүртсэн тамирчдид төрийн дээд цол, одон медаль гардууллаа. 

Энэ үеэр "Парис 2024" зуны олимпийн наадамд жүдо бөхийн Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн 2024 оны Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга, Абу-Даби-2024 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүүд "Монгол Улсын Гавъяат тамирчин" цол хүртээлээ. 

Мөн түүнийг Засгийн газрэаас гурван өрөө байр болон мөнгөн шагналаар шагналаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна