Жи Мобайл компанийн ТУЗ-ийн дарга, “Jet Sharing Mongolia” компанийн үүсгэн байгуулагч, захирал Г.Дашням Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэрбээр “2024 оны өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох Монгол Улсын өсвөр үеийн шигшээ багийн тамирчдад тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөж, иж бүрэн хувцас бэлэглэсэн байна.
Өсвөр үеийн шигшээ баг Д.Энхбаатар, Х.Цагаанбаатар, Д.Алтансүх, Ц.Хулан нарын 4 дасгалжуулагч, 20 тамирчин нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй Перу улсыг маргааш зорих ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна