"Парис 2024" зуны паралимпын 17 дугаар наадмын багийн дүнг БНХАУ 33 алт, 27 мөнгө, 11 хүрэл, нийт 71 медальтайгаар тэргүүлж байна. Манай улс одоогоор олимпын наадмаас таэквондогийн төрлөөр алт, мөнгө /У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ/, хөнгөн атлетикийн төрлөөр мөнгө /Ц.Баттулга/, нийт гурван медаль хүртсэн амжилтаар 29 дүгээр байрт явна.
Паралимпоос гурван медаль хүртсэн нь манай улсын хувьд түүхэн дээд амжилт бөгөөд багийн дүнгээр хамгийн өндөр амжилтдаа хүрэх магадлал ч өндөр байна.
Монгол улс өмнө нь "Бээжин 2008" паралимпын наадамд МУХБ, МУГТ Д.Баатаржавын алтан медалийн үзүүлэлтээр 52, "Токио 2020" паралимпын наадамд МУХБ, МУГТ Э.Содномпилжээгийн алтан медалийн үзүүлэлтээр 59 дүгээр байрт /Этиоп, Пакистантай ижил үзүүлэлттэй/ орсон нь багийн дүнгээр хамгийн өндөр эрэмбэлэгдсэн тохиолдол нь болсон юм.
Энэ амжилтаа ахиулах эсэх нь манай бусад тамирчид болон бусад улсууд үлдсэн хугацаанд хэрхэн оролцохоос шалтгаална. Паралимпын наадамд 150-160 улс оролцож, 80 орчим нь медаль хүртдэг жижшиг бий. "Парис 2024" паралимпын наадмын тухайд 169 улсын 4463 тамирчин спортын 22 төрөлд 549 иж бүрдэл медалийн төлөө өрсөлдөж байгаагаас өнөөдрийн байдлаар 60 улс ямар нэг медаль хүртжээ.
Монголын баг тамирчдын хуваарь
Есдүгээр сарын 3
Есдүгээр сарын 4
Есдүгээр сарын 5
Есдүгээр сарын 6
Есдүгээр сарын 7
Есдүгээр сарын 8
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна