Монголын Үндэсний паралимпын хороо “Парис 2024" Зуны паралимпын наадамд амжилттай өрсөлдөжбуй баг тамирчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн ёслол олимпын Тамирчдын тосгонд болжээ. Хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү Паралимпын наадамд амжилттай оролцож анхны эмэгтэй аварга болсон У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга, Пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, Д.Махашири нарт хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагналаар шагнасан байна.
Мөн Монгол Улсын баг тамирчдынхаа салхийг хагалсан Усанд сэлэлтийн чөлөөт 50 метрийн зайд уралдсан Х.Номуун, дасгалжуулагч З.Сувд нарыг онцолж, мөнгөн шагналаар урамшуулжээ.
Монгол Улсын багийн ахлагч, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Азийн Паралимпын хорооны тэмцээн, наадам, спортын хөгжлийн хорооны дарга Н.Оюунбат мөн медаль хүртсэн тамирчдад Паралимпын наадмын медальтны энгэрийн тэмдэг болон медалийн гэр, Паралимпын наадмын зурагт хуудсыг гардуулан өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна