Парис 2024 паралимп: Монголын багийн түүхэн дээд амжилтууд

Zuv.mn
2024/09/09

"Парис 2024" зуны паралимпын 17 дугаар наадамд Монгол Улсын баг тамирчид 12 тамирчинтай оролцож, нэг алт, гурван мөнгөн медаль хүртэн 57 дугаар байрт шалгарсан амжилттайгаар өндөрлүүллээ. Манай улс энэхүү олимпод багийн дүнгээр үзүүлсэн дээд амжилтдаа хүрээгүй ч олон түүхэн дээд амжилт тогтоосон юм. Тэдгээрээс та бүхэнд хүргэж байна.

АНХНЫ ЭМЭГТЭЙ ОЛИМПЫН АВАРГА ТӨРЛӨӨ

-Таэквондогийн тамирчин У.Сүрэнжав паралимпын наадамд түрүүлж, Монгол Улсаас төрсөн анхны олимпын аварга тамирчин болсон.

ХӨНГӨН АТЛЕТИКИЙН СПОРТООР ОЛИМПЫН АНХНЫ МЕДАЛЬТИАН ТӨРЛӨӨ

-ОУХМ Ц.Баттулга хөнгөн атлетикийн төрлөөр олимпын наадмаас медаль хүртисэн анхны тамирчин болсон.

ОЛИМПЫН НААДМААС ГУРВАН МЕДАЛЬ ХҮРТСЭН АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧИН ТӨРЛӨӨ 

-Пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ паралимпын наадмаас гурван медаль хүртсэн анхны монгол тамирчин болсон.

БАГИЙН ДҮНГЭЭР ТҮҮХЭНД ХОЁРТ ОРОХ АМЖИЛТ ҮЗҮҮЛЭВ 

-Монголын баг нэг алт, гурван мөнгө, нийт дөрвөн медаль хүртсэнээр паралимпын нэг наадмаас хамгийн олон медалиа хүртлээ.

МОНГОЛЫН ТАЭКВОНДОГИЙН СПОРТЫН "ДОМОГ" ХҮССЭНДЭЭ ХҮРЭВ 

-Таэквондогийн тамирчин Г.Болор-Эрдэнэ 2016 оноос хойш “Олимпын наадамд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай тамирчин”-аар нэрлэгдэж байсан имтгэл найдварыг энэ жил биелүүлж, Монголын хамгийын өндөр амжилт гаргасан эрэгтэй таэквондоч болов.   

МОНГОЛ ТАМИРЧДЫН 1/3 НЬ МЕДАЛЬД ХҮРЛЭЭ

-Монгол улс 12 тамирчинтай очоод дөрвөн медаль буюу нийт тамирчдын 33.33 хувь нь медальд хүрсэн гайхалтай амжилтыг гаргалаа.

Багийн дүнгээр 57 дугаарт жагссан нь манай улсын хувьд хоёрт орох үзүүлэлт бөгөөд өмнө нь "Бээжин 2008" паралимпын наадамд МУХБ, МУГТ Д.Баатаржавын алтан медалийн үзүүлэлтээр 52 дугаар байрт орсон нь багийн дүнгээр хамгийн өндөр эрэмбэлэгдсэн тохиолдол нь болсон юм. 

Түүнчлэн, "Токио 2020" паралимпын наадамд МУХБ, МУГТ Э.Содномпилжээгийн алтан медалийн үзүүлэлтээр 59 дүгээр байрт /Этиоп, Пакистантай ижил үзүүлэлттэй/ бичигдэж байв.

"Парис 2024" паралимпын наадмын тухайд 169 улсын 4463 тамирчин спортын 22 төрөлд 549 иж бүрдэл медалийн төлөө өрсөлдсөнөөс 85 улс ямар нэг медаль хүртжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна