Доналд Трампын амь насанд дахин халджээ

Zuv.mn
2024/09/16

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трампын амь насанд халдах оролдлого дахин гарсан гэж Холбооны мөрдөх товчоо мэдэгдлээ. 

Энэ удаад Д.Трампын амь насанд Флорида мужид хувийн эзэмшлийн гольфын талбайдаа байхад нь халдсан аж.  Холбооны мөрдөх товчооны ажилтнууд гольфын талбайн бутан дундаас АК-47 маягийн автомат буу цухуйж байхыг олж илрүүлэн сэжигтэн рүү гал нээжээ. Трампаас ердөө 400 метрийн зайд байсан сэжигтэн рүү тусгай албаныхан гал нээхэд тэрээр зэвсэг, дуран бүхий үүргэвч, GoPro камераа орхин зугтжээ. Хар өнгийн "Nissan" машинаар зугтсан сэжигтнийг автомашиных нь дугаараар таньж Палм Бич орчмын зам дээр саатуулжээ. 

Сэжигтэн этгээдийг Райан Уэсли Роут гэдэг бөгөөд 50 гаруй настай. Нью-Йорк Таймсын мэдээлснээр сэжигтэн этгээд өмнө нь тус сонинд Украинд сайн дураараа тусалж буй америкчуудын талаар ярилцлага өгч байжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.