Дэлхийн шатрын олимпиад: Монголын эмэгтэй баг тэмцээнийг тэргүүлж байна

Х.Батсайхан
2024/09/16

Дэлхийн шатрын 35 дугаар олимпиад Унгарын Будапешт хотноо болж байна. Энэ удаагийн олимпиадыг манай эмэгтэй шигшээ баг амжилттай эхлүүлж, эхний таван тойргийн дараа таван хожилтойгоор Энэтхэг, Армены хамт тэмцээнийг тэргүүлж явна. 

ЭИМ Т.Мөнхзул, ИМ Б.Мөнгөнтуул, ИМ Д.Номин-Эрдэнэ, ЭОУШХМ Э.Хүслэн, WCM  Б.Мөнгөнзул нарын бүрэлдэхүүнтэй манай баг Гуатемал, Монако, Перу, Испани, АНУ-ын багийг дараалан хожжээ. 
Хувийн амжилтын хувьд, хоёр жилийн өмнө Энэтхэгийн Ченнайд болсон Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын тавдугаар ширээнд аваргалсан Б.Мөнгөнзул таван өргөөс 4.5 хожил аваад байна. 


Өнөөдөр манай баг чансааны гуравдугаарт /Манайх 18 дугаарт бичигдсэн/ бичигдэж буй Гүржийн хүчтэй багтай тоглоно.

Эрэгтэйчүүдийн баг таван тойргийн дараа зургаан оноотой 53 дугаарт явна.    



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.