Шигшээ 12 багт шалгарсан The MongolZ Туркийн аваргуудтай тоглоно

Zuv.mn
Өчигдөр 09 цаг 22 минут

Electronic Sports League- CS2-ын хамгийн том тэмцээн болох "ESL Pro League"-ийн XX улирал Мальта улсын Сен-Жулиан хотод үргэлжилж байна.

Өчигдөр плей оффын эхний тоглолтдоо Германы аварга багийг 2:1 харьцаагаар хожиж шигшээ 12-т үлдсэн Монголын The MongolZ баг Туркийн "Eternal Fire" багтай тоглохоор болоод байна. 

Туркийн баг дэлхийн чансааны 10, манай баг дэлхийн чансааны 14 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд бооцооны Ggbet төвд Туркийн баг 2.24, Bet365 төвд 2.09-өөр манай багийг хожих магадлалтай гэж үнэлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна