Э.Цэндбаатараас 15 см өндөр Фрэнси Фортунато Саяа гэж хэн бэ

Х.Батсайхан
1 цаг 59 минутын өмнө

МУГТ Э.Цэндбаатар ирэх сарын мэргэжлийн боксын 11 дэхь тулаанаа ирэх сарын 09-нд Доминикан улсын тамирчин 26 настай Фрэнси Фортунато Саяатай тулалдахаар болсон талаар бид мэдээлсэн билээ. Бид энэхүү Фрэнсис Фортунато Саяа гэ боксчны талаар баримт цуглуулснаа хүргэж байна.

Франсис Фортунато Саяа нь 1998 оны хоёрдугаар сарын 2-нд Доминикан улсын Санто Доминго хотод төрсөн, энэ жил 26 настай /Э.Цэндбаатараас нэг насаар дүү/.

Мэргэжлийн бокст 16 тулалдаж, 15 ялсан амжилттай боксчин байна. Өдгөө АНУ-ын Калифорни мужид амьдарч, бэлтгэл сургуулилтаа базаадаг юм байна.

Тэрээр 178 см өндөр нуруутай бөгөөд энэ нь манай Э.Цэндбаатараас даруй 13 см-ээр өндөр гэсэн үг юм. Дашрамд, мэргэжлийн боксын зарим сайтад ялах магадлалыг үнэлсэн байх бөгөөд ихэнх нь Фрэнси Фортунатог шүүгчдийн шийдвэрээр ялна гэсэн байна. 

Тамирчдын тулаан энэ сарын 9-нд болно. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.179
    2 минутын өмнө

    Цэндбаатар ялах нь тодорхой л доо. Сураггүй амьтан байна лээ. Өндөр хамаагүй. Цэндээ бол шилдэг боксчин.

    Хариулах