Төв цэнгэлдэх хүрээлэнд долоо хоног үргэлжилж буй "Намрн ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаанд хүнсний ногооны хувьд төмс 900-1000, лууван 1800-2000, манжин 2300-2500, сонгино 2500-2700, помидор 8000, алим 6000, зэрлэг жимс килограмм нь 15-20 мянган төгрөгийн үнэтэй байна.
Тус худалдаа ирэх Ням гариг хүртэл үргэлжилнэ.
Энэ үеэр худалдаа эрхлэгч, тариаланч М.Мөнхбаатар "Ямар ч бордоо, химийн бодис ашиглахгүйгээр 30-40 кг жинтэй ХУЛУУ зэрэг бүх төрлийн ногоо тарьдаг. Ногоогоо зарж, хөдөлмөрийнхөө үр шимийг амсах л хамгийн сайхан" гэдгийг онцолж байлаа.
Бүтэн сурвалжлагыг доорх линкээр үзнэ үү
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна