Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын дарга Лувсангийн Энхболд Засаг дарга болбол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхийн хувиар өнөөдрийн Засгийн газартай хамгийн сайн ойлголцож, Засгийн газрын 4 жилийн хөтөлбөрт тусгагдсан Орхон-Онги, Олон улсын нисэх буудал, Дулааны станц гэх мэт томоохон мега төслүүдийг ямар нэг саад, хүлээлтгүйгээр хэрэгжүүлж чадна. Мөн Засгийн газраас хурдтай хөгжлийг зорилго болгон 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан 14 мега төслүүдээс 6 нь Өмнөговьд хэрэгжинэ.
1.“Гашуунсухайт-Ганцмод”,“Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал төсөл
Гарах үр дүн:
Экспортын хүчин чадал 40 сая.тн хүртэл нэмэгдэнэ. (Гашуунсухайт-Ганцмод 20 сая.тн, Ханги-Мандал 10 сая.тн, Шивээхүрэн-Сэхээ 10 сая.тн)
Экспортын орлого 2 дахин, төмөр замаар нүүрс экспортлох хүчин чадал 3 дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.
2.Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц төсөл
Гарах үр дүн:
Жилд 3150.0 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Оюутолгойн өсөн нэмэгдэх 2,242.5 сая кВт.ц хэрэглээ болон Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүсийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ.
Оюутолгой ХХК-ийн БНХАУ-аас импортолж байгаа 110-120 сая ам.долларын валютын урсгалыг зогсооно.
Барилга угсралтын явцад давхардсан тоогоор 2000, ашиглалтад орсноор 300 байнгын ажлын байр шинээр бий болно.
Гарах үр дүн:
Монгол Улс нь судалгаагаар 2,600 гВт сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй болох нь тогтоогдсон бөгөөд шинээр эх үүсвэрүүдийг бий болгох замаар өсөн нэмэгдэж буй дотоодын цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх, бусад улс руу экспортлох боломжтой.
Сэргээгдэх эрчим хүчний салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх боломж бүрдэхээс гадна хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрс хүчлийн хийн (carbon credit) арилжаанд оролцож, нэмэлт орлого олох боломж нээгдэнэ.
Гарах үр дүн:
Хэрлэн-Тооно усан цогцолбор:
Хэрлэн голын олон жилийн дундаж урсацын 5-9%-ийг битүү хоолойгоор дамжуулан Хэнтий, Чойр, Дорноговь, Өмнөговь аймгийн хүн ам, мал аж ахуй, үйлдвэр, уул уурхайн усны хэрэгцээг бүрэн хангана.
Жилдээ 30 мян.тн хүлэмжийн хийг бууруулна.
“Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд усны асуудлыг шийдвэрлэж, цөлжилт, хуурайшилтыг сааруулна.
Орхон-Онги усан цогцолбор:
Онги гол болон Улаан нуурыг сэргээж, усны төвшин тогтворжиж, нийгмийн хувьд Онги голын дагууд оршин сууж буй 29.2 мянган хүн ам, 230 гаруй мянган толгой мал сүргийг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэнэ.
Агаар, хөрсний чийгшил, газрын доорх усны тэжээгдэл нэмэгдэж, нуурын орчны бүсийн экосистем, биологийн олон янз байдал сэргэж, хөрсний элэгдэл эвдрэлд орох нөхцөл багасаж, цөлжилтийг бууруулна.
Гарах үр дүн:
Нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийг нэг шат ахиулснаар экспортын орлогыг нэмэгдүүлэх, олон улсын түүхийн эдийн үнээс хараат байдлыг бууруулах боломж бүрдэнэ.
Кокс-химийн үйлдвэр:
Нүүрс баяжуулах үйлдвэрийн 1 дүгээр шатанд 10 сая тонн коксжих нүүрсийг угааж, 5.4 сая тонн баяжуулсан нүүрс, 3 сая тонн завсрын бүтээгдэхүүн (мидлинг) үйлдвэрлэнэ.
2.7 сая тонн баяжуулсан нүүрсийг боловсруулж, 2 сая тонн хатуу кокс, 107 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ.
Дотоодын хэрэглээнээс илүү гарсан 1.5 сая тонн коксын бүтээгдэхүүнийг экспортолно.
Гарах үр дүн:
Жилд гадаад орны алт цэвэршүүлэх үйлдвэрт цэвэршүүлж, мөнгөжүүлдэг алтны 70 хувийг дотооддоо цэвэршүүлэх боломж бүрдэнэ.
Баяжуулсан алтны хувийг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд борлуулж, валютын орлогыг нэмэгдүүлэх боломжтой.
Монгол Улс алтаа одоог хүртэл гадаад орнуудад цэвэршүүлж байгаа бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор үүнтэй холбогдон гарах тээвэр, даатгал, хамгаалалтын зардал хэмнэгдэ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна