МУГТ Э.Цэндбаатарын тулаан хойшлогдов

Zuv.mn
2024/10/07

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 11 дэхь тулаанаа энэ сарын 9-ний өдөр АНУ-ын Флорида мужийн Тампа хотноо хийх хуваарьтай байсан билээ. Тэгвэл уг тоглолт байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас долоо хоногоор хойшилжээ. Гавьяат өөрөө цахим хаягаараа дамжуулан энэ талаар мэдэгдлээ. 

Энэ долоо хоногт Флорида мужид шуургатай учраас тоглолтыг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулахаар болсон байна. 

Энэ талаар тэрбээр "Тулаан цаг агаарын таагүй байдлаас болоод 16 хүртэл долоо хоногоор хойшлогдлоо. Яг миний төрсөн өдрөөр таарч байна. төрсөн өдрөөрөө ялж, өртөө бэлэг барья даа" гэж тэрбээр хэлсэн юм. 

Э.Цэндбаатарын өрсөлдөгч нь Пуэрто Рикогийн боксчин, энэ жил 27 настай Фрэнси Фортунато юм. 2018 оноос мэргэжлийн бокст орж ирсэн энэ залуу зургаан жилд 17 тулалдаж, 16-д нь ялсан аж. Түүний талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин манай тамирчин Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн бокст 10 тулалдаж, бүгдэд нь ялаад байгаа юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна