Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг болно

Zuv.mn
2024/10/08

Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээр буюу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮЭХ, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурал болж,  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувиар нэмэгдүүлэн 792 мянган төгрөг болгох шийдвэр гаргалаа.

Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 660 мянган төгрөг баййгаа юм. Хурлын үеэр мөн  2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх талаар санал гаргажээ. Цаашид бүтээмж дагаж цалин нэмэгддэг байх тогтолцоо руу шилжинэ гэж ГБХНХЯ мэдээлэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна