УИХ-ын гишүүн П.Сайнзориг бейсбол, софтболын талбай байгуулах санал гаргажээ

Х.Батсайхан
2024/10/08

УИХ-ын гишүүн П.Сайнзориг СХД болон Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг түшиглэн бейсбол, софтболын талбай байгуулах санал гаргаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт албан бичиг хүргүүлжээ. 

Тэрбээр саналдаа "Монгол Улс 2027 онд Ази тивийн тийболын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар эрхээ авсан бөгөөд зориулалтын талбайг барьж байгуулах асуудал чухал байгаа. Түүнчлэн манай хүүхэд, залуучууд өвөл бэлтгэл хийх боломжгүй байдаг бөгөөд битүү зориулалтын талбай дутагдалтай. Тийбол, бэйсбол нь хүүхдийн бие бялдарыг хөгжүүлэхээс гадна хүмүүжил, бусдыг хүндлэх хандлага, зан үйлийг төлөвшүүлдэг, МОНГОЛ ХҮҮХЭДҮҮД амжилт үзүүлэх бүрэн боломжтой спорт билээ. Цаашид хүүхдүүд маань их, дээд сургуулиудаас тэтгэлэг авах боломжтой спортын төрөл юм" хэмээн онцолсон байна. 





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.