Гавьяат хуульч Р.Оюунбадамын хүүгийн "ЭДКС" компани хууль зөрчин барилга барьж, эсэргүүцсэн иргэдийг танхай этгээдүүдээр айлган сүрдүүлжээ

Zuv.mn
2024/10/10

Гавьяат хуульч Оюунбадамын хүү С.Эрдэнийн эзэмшдэг ЭДКС хими цэвэрлэгээний компани хууль зөрчин барилга барьж эсэргүүцсэн иргэдийг танхай этгээдүүдээр айлган сүрдүүлжээ. 

Анх ЭДКС компани нь өөрийн эзэмшлийн хуучин барилгадаа засвар хийхдээ ойр орчмын оршин суугчдад 6 метрийн өндөртэй барилга баригдах бөгөөд барилга хоорондын зай 6 метр байна хэмээн амлалт өгөн, албан бичиг харуулан барилгын ажлаа эхэлж байжээ. Барилгын ажлын явцад тус барилга нь стандарт мөрдөөгүйгээр зогсохгүй, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж эхэлсэн байна. Тодруулбал тус барилга нь баригдаж эхэлснээр Чингэлтэй дүүргийн 37-р байрны хоёр давхрын айлын цонхуудыг бүрэн хааж, стандарт зөрчсөн байна.

 Уг нь барилгын стандарт нормд 2-4 давхар үйлчилгээний барилга нь орон сууцын барилгаас өргөн талдаа 10 метрээс багагүй тууш талдаа 15 метрээс багагүй зайд барих ёстой. Гэтэл гавьяат хуульч Оюунбадамын хүүгийн бариулж буй барилгын архитектор төлөвлөлтийн А даалгавар нь хажуугийн орон сууцаас 6 метр зайд олгогдсон байгаагаас харвал хууль зөрчсөн үйлдэл хэмээн харж болох юм. Түүгээр зогсохгүй барилгын ажил эхлэхдээ стандартаа баримтлах нь битгий хэл батлагдсан А даалгавраасаа ч зөрж орон сууцнаас 4 метр зайд баригдаж эхэлсэн хууль үйлчилдэггүй мэт. 

Ерөнхийдөө тус барилга сүндэрлэхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хэд хэдэн хууль, дүрэм, стандарт зөрчиж байгааг иргэдийн зүгээс хэлж байлаа. 

Үүнтэй нь холбогдуулан хажуугийн орон сууцны оршин суугчид эсэргүүцэхэд шөнийн 3 цагт том оврын машин болон 10 гаруй танхай этгээд авчран иргэдийн бие болон эд хөрөнгөд халдаж, заналхийлсэн байна. Хуульч Оюунбадамын хүү С.Эрдэнэ нь цагдаагийн байгууллагад олон жил ажилласан хүн учир тус орой цагдаа нар дуудлагын ирсэн ч иргэдийг хамгаалах ямар нэг арга хэмжээ авалгүй харилцаан зодоон гэж үзсэн нь иргэдээ хамгаалах үүрэгтэй цагдаагийн байгууллагад нөлөөлж байна гэх хардлагыг төрүүлж буйг эх сурвалж хэлж буй юм. 

Хуульч хүн жинхэнэ хүн байх ёстой хэмээн Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид гуай хэлсэн байдаг. Тэр дундаа Гавьяат хуульч гэх эрхэм хүндтэй цолийг хүртсэн, Хуулийг чандлан сахиж, хүнлэг байх ёстой Оюунбадам, С.Эрдэнэ нар хуулийг уландаа гишгэж, танил талаа ашиглах иргэдийн эрх ашгийг зөрчиж буй асуудлыг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, хууль мөрдүүлэх шаардлагатай байна.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 31.165.225.230
    2024/10/10

    eejiinh ni gavyatiig hychingui bolgoj hyyg ni shorond,,,,

    Хариулах
  • 103.168.34.167
    2024/10/10

    nasaaraa shoron shorond ajilsan hund heden reketchin olhod yuch bish bizdee ? kkk

    Хариулах
  • 122.201.31.189
    2024/10/10

    Юу яриад байгаан таанууд юун хууль зөрчих ээж нь хууль байна за юу? гавьяат хуульчийн өмнө бүгд гөлөг болмой дарамтлуулсан гэжийшт энэ чинь л хууль шүү дээ.

    Хариулах