Мэргэжлийн боксын хамгийн нөлөө бүхий холбоодын хагас хүнд жингийн бүс нэгтгэх тулаан өнгөрсөн бямба гарагт Артур Бетербиев, Дмитрий Бивол нарын хооронд болж, А.Бетербиев шүүгчдийн шийдвэрээр ялсан билээ.
Тэгвэл энэхүү тулааныг зохион байгуулсан хүн болох Саудын Арабын Үзвэр үйлчилгээний төв газрын дарга Турки Аль аш-Шейхт шүүгчдийн шийдвэр таалагдаагүй бөгөөд тэрбээр тулааныг дахин зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
"Энэ утлаан миний үзэж байсан тулаануудаас хамгийн шилдэг нь байсан. Гэхдээ шүүгчид буруу шийдвэр гаргасан. Минийхээр бол Д.Бивол дор хаяж хоёр үед илүү тоглосон байх учиртай. Ямартай ч би тэр хоёрыг дахиж тулалдуулахыг хичээх болно. Тэд өөрсдөө зөвшөөрвөл тулаан болно" гэж тэрбээр хэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна