МУГТ Э.Цэндбаатар төрсөн өдрөөрөө аваргын бүс зүүлээ

Х.Батсайхан
16 цаг 11 минутын өмнө

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр /2024.10.17/ АНУ-ын Флорида мужийн Плант хотноо Пуэрто Рикогийн боксчин Фрэнси Фортунатотой 10 үе тулалдаж ялалт байгууллаа.

Хэдий унагаж чадаагүй ч манай тамирчин тулааны эхнээс санаачилгыг авч, илт давуу тулалдсан бөгөөд гурван шүүгчийн хоёр нь 98:92, нэг шүүгч 100:90 оноогоор манай тамирчинд ялалт өгсөн юм. Ингэснээр манай тамирчин төрсөн өдрөөрөө ялалт авч, ялагдалгүй цувралаа үргэлжлүүлсэн төдийгүй WBA холбооны Хойд Америкийн аваргын бүс хүртэж өөртөө бэлэг барилаа. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.91
    11 цагийн өмнө

    Mundag shu Mongol Hun haana ch ywna haach ylna haan ch amidrana.

    Хариулах