Б.Баярдаваа: Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах замаар инфляцийг бууруулах боломж бий

Х.Батсайхан
2024/10/17

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Өнөөдөр 2025 онд Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Б.Найдалаа "Төсөв тэлж байгаа нөхцөлд Мөнгөний бодлого явуулах орон зай байгаа юу. Бодитой хариулт өгөөч" гэж асуув. 
Ажлын хэсэг түүний асуултад "Төсөв тэлж байгаатай холбоотойгоор мөнгөний бодлого явуулах болож бага гэдгийг Монголбанк хэлсээр байгаа. Гэхдээ орон зай бий.  

Инфляцийг тодорхойлдог бараа бүтээгдэхүүний сагсанд 417 бараа, бүтээгдэхүүн байдаг. Энэ 417 бүтээгдэхүүний 20 нь инфляцийн 50-60 хувийг тайлбарлаж байгаа. Ихэнх нь хүнсний бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр, энэ бараа, бүтээгдэхүүний үнэ дээр зохицуулалт хийх юм бол инфляцийг бууруулах боломж бий" гэж хариуллаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна