ЧӨЛӨӨТ БӨХ: Т.Түвшинтулга, Б.Мөнх-Эрдэнэ нар Якутад үзүүрлэлээ

Х.Батсайхан
Өчигдөр 08 цаг 55 минут

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Дмитрий Коркины нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн ОХУ-ын Якутийн БНУ-д боллоо. Тус тэмцээнд оролцсон манай бөхчүүдээс ОУХМ Т.Түвшинтулга, ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ нар үзүүрлэж, мөнгөн медаль хүртжээ.  

Өчигдөр орой болсон шигшээ барилдаанд Б.Мөнх-Эрдэнэ 57 кг-ын жинд дэвжээний эзэн орны Лев Павловт хожигдсон бол 61 кг-д Т.Түвшинтулга мөн Якутын Александр Авеловт дийлдэв. 

Чөлөөт бөх өндөр хөгжсөн Монгол, Казахстан, Азербайжан, Кыргызстан, БНСУ, Беларусь, Энэтхэг, Иран, Тажикистан, Болгар, Македон, Австралиас гадна ОХУ-ын БНУ, мужуудаас олимп, тив дэлхийн медальтай шилдэг тамирчид очиж өрсөлдсөн, шагналын сан өндөр тус тэмцээнээс дэвжээний эзэн Якутын бөхчүүд хоёр алтан медаль хүртсэнээ манай хоёр бөхийг ялж авсан байна. 


Зохион байгуулагчид тэмцээний аваргуудын 200,000 рубль, мөнгөн медальтныг 100,000 рубль, хүрэл медальтныг 50,000 рублиэр байлжээ.

Д.Коркин нь Якутаас олимп, дэлхийн аварга бөхчүүд олноор нь төрүүлж гаргасан /П.Пинигин тэргүүтэй дөрвөн ЗХУ-ын спортын гавьяат мастер/ алдартай дасгалжуулагч юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна