Монгол Улсын хөлбөмбөгийн 17 хүртэлх насны шигшээ баг өнөөдөр Катарын шигшээ багтай нутагт нь тоглож, хожигдлоо. Ирэх дөрөвдүгээр сард Саудын Арабт болох 17 хүртэлх насны Азийн цомын шигшээ тэмцээний сорилго тэмцээний хүрээнд явагдаж буй уг тоглолт “Aspire Academy Pitch 7” цэнгэлдэхэд болсон бөгөөд манай баг 0:2-оор дийлджээ.
Сорилгод Ази тивийн 43 улсын шигшээ баг 10 хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд манай баг F хэсэгт Катар, Япон, Балбын хамт хамт багтаад буй.
Манай баг үлдсэн хоёр тоглолтоо 25, 27-ны өдрүүдэд Балба, Японы багтай хийнэ.
Хэсэг тус бүрээ тэргүүлсэн багууд, хоёрдугаар байраар шалгарсан таван баг шигшээ тоглолтод өрсөлдөх эрх авна. Тэдэн дээр өнгөрсөн тэмцээний аварга баг нэмэгдсэнээр шигшээ тэмцээний оролцогчид бүрдэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.158
За манай хөл бөмбөгчид тээр жил Узбекстанд 15:00-оормөн дараа нь Бутаны багт 2:00-ээр хожигдож байсан. Одоо больцгоо. Түмний шившиг.
Хариулах