2025 оны улсын төсөв гурав дахь хэлэлцүүлэгтээ ороод явж байна. Урьд жилүүдэд төсөв энэ хүртэл явсан бол асуудалгүй батлагддаг байв. Гэтэл энэ жил нэг л биш ээ.
Жижиг мажоритар тогтолцоотой, төсөв тойрог болгонд олон хуваагдаж үр дүнгүй зарцуулагддаг байх үед УИХ төсөв нэмэхийг шаардаж, Засгийн газар, Сангийн яам хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу хамгаалах гэж зүтгэдэг байлаа. Гэтэл энэ удаад бүсчилсэн хөгжлийн бодлогоор зангидсан, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн төсөв оруулж ирэхэд УИХ танахыг шаардаж, сайд огцруулах хэмжээнд улдан эсэргүүцэж байгаа нь маш сонирхолтой бөгөөд энд нэг л тайлбар байж болохоор харагдана. Тэр нь төсвийг жижиг, сажиг зардлаар өөлж, улмаар том төслүүдийг хасах санаа илэрхийлж яваа гишүүд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гэгдэх хүмүүс байгаад оршино.
Х.Баттулга Тавантолгойг БНХАУ-ын зах зээлтэй холбох нарийн царигийн төмөр замыг улдан эсэргүүцсээр Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт өргөн царигийг тусгуулж байсан нэгэн. Үүнээс болж ОХУ манайхаас түрүүлэн БНХАУ-тай нарийн царигийн /хос/ төмөр замаар холбогдож, БНХАУ-ын нүүрсний зах зээл дээр Монголоос том тоглогч болчихсон. Нүүрсний чанар, олборлоход хялбар байдлаараа дэлхийд сор гэгдэж байгаа Тавантолгойн орд одоо болтол олон улсын зах зээлд гарч чадаагүй байна. Одоогийн Засгийн газар Гашуунсухайт-Ганцмодыг төмөр замаар холбохоор ажиллаж байгааг энэ хүний Монголын хөгжил тарьсан гайг арилгахаар ажиллаж байгаа гэж хэлсэн ч болно.
Улс орны хөгжил дэвшилд чиглэсэн уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг эсэргүүцэж, элдэв "үлгэр" зохиож гацаанд оруулдаг.
Цариг, эсэргүүцэл хөдөлгөөнөөр Монголын хөгжилд санаатай, санаандгүй саад болсон энэ хүн өнөөдөр УИХ-д "цэргүүдтэйгээ" орж суучихаад улс орны хөгжлийг парламент дотроос нь, төсвөөр дамжуулж "гацаах" тактикт шилжсэн юм биш биз дээ.
Төсвөөс өө хайж, ганц нэг дуугарч олон нийтэд хаяж өгч байсан хүмүүс газар авах ганц кейс олонгуутаа яван чангарч, "Хиймэл дагуулын төслийг болиул, өөр болих боломжтой хөгжлийн төслүүдээ хас" гэж дуу нь чангарсны учрыг яаж тайлбарлах вэ.
Орос, Хятад гэдэг хоёрхон хөрштэй, далайд битгий хэл хуурай газарт гарцгүй шахуу хөөрхийс байж, дээр нь Москва, Бээжин гар барьсан тохиолдолд тусгаар тогтнол нь ганхдагийг биеэр үзэж туулсан атлаа хэний ч хараа хяналтгүйгээр олон улстай холбогдох гарцаа хаах тэнэг монгол хүн байх уу. Хоёр хөрш найз болчихсон, далай байтугай газарт гарцгүй Монголыг нэг өдөр интернэтгүй болговол яах вэ. Тэгээд энд юу ч болсон дэлхий нийт мэдэхгүй болбол яах вэ.
Ураны төсөл байна. Ураныг ашиглахад эдийн засгийн үр өгөөж гарах ч гол юм нь биш. Энэ хоёр төсөл хоёулаа Монголыг гуравдагч хөрштэй холбох түлхүүр байгаа юм. Гэтэл яагаадхаа байсан Ховдод болсон жагсаалаар ураныг эсэргүүцсэн акц өрнөв. Яаж энэ хоёр асуудал давхцав. Монгол Улс гуравдагч хөршийн бодлогоо үргэлжлүүлэх цөөхөн боломжоосоо тас зуурч байхад болиулах нь хэнд хэрэгтэй байх вэ.
УИХ-д янз бүрийн л улстөрч бий. Олон нийтийн анхаарал төвлөрсөн газарт гарч ирж харагдах нь улстөрч хүний хувьд байдаг л зүйл. Гэлээ гэхдээ батлах, батлахгүй эрх нь өөрсдөд нь хадгалагдсаар байтал төсөвт олон нийтийн анхаарал төвлөрсөн үеийг ингэж улс төрийн зорилгоор ашиглаж болохгүй. Тэр тусмаа "Жижиг сажиг асуудлаар өөлж байгаад том төслөөс нь ганц нэгийг зогсоочихьё" гэдэг байдлаар хандаж бүр ч болохгүй. Энэ бол улс орны цаашдын хөгжил дэвшилтэй холбоотой чухал асуудал. Мега төслүүд, төсөвт суусан бусад томоохон төслүүд цаашдаа жил бүр төсөвт суугаад явна. Жил бүр хэлэлцэнэ. Гэтэл эхний жилдээ хасагдаад эхэлбэл юу болох вэ. 14-өөс хэдтэй нь дуусах бол гэсэн эргэлзээнд ард иргэдээ оруулж болохгүй.
Тиймээс төсөв тойрсон улс төрийг "МАН Х.Баттулгын хүүхдэд сар бүр тараах 30,000 төгрөгийн ваучер-ны улс төрийг жилийн 100,000 төгрөгийн ваучераар дарж, Х.Баттулга тэрэнд нь уурлахдаа Ч.Номинг занаад, энэ зөрчлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэсэгчилсэн хориг тавьж нэр хүндээ өсгөх боломж гэж хараад" гэх мэтээр жижигээр тайлбарламааргүй байна. Үнэний хувь бий л байх, гэхдээ үнэхээр хөгжлийн хурдыг саатуулах сонирхолтой хүчин парламентад бий болсон бол цаанаа улс оронд асар хорлонтой байж мэдэх, өмнө нь байгаагүй зөрчлийг УИХ, Засгийн газрын хооронд үүсгээд, энэ нь цаашдаа жишиг болж жил бүр төсөв хэлэлцэх үеэр сэдрэн, хөгжлийн том бодлогоо унагах вий гэж санаа зовж бичиж байгаа юм.
Эцэст нь, Засгийн хувь заяагаар сүрдүүлэх хүртэл эсэргүүцэлтэй тулж байгаа бол, тэгээд эсэргүүцэж байгаа гишүүд нь тодорхой нэг хүнийг тойрон хүрээлэгч хүмүүс байгаа бол Засгийн бодлого зөв, боловсруулсан төсөв үнэхээр хөгжлийг дэмжихээр төсөв болсон юм байна. Бид төсвөө батлах ёстой, хөгжилд чиглэсэн, бие дааж оршиход чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдээ заавал бүрэн авч үлдэж, заавал дуусгах ёстой юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.176.84
Цөөнх юу хийж чадахын. Ийм төсвийг батлахгүй бх нь зөв
Хариулах66.181.176.84
Цөөнх ю
Хариулах202.21.99.52
Төсвийн хулгайч, авлигачин, төсвийн шимэгч парзитууд сүүлийн 8 жил Баттулга гэдэг хадны мангааг гаргаж ирэн түүгээр айлгаж, өөрсөддөө дургүй хүмүүсийг хадны мангааны талын хүмүүс байна гэж айлган өөрсдийн булхай луйвар идэлтээ хайцаалж ирсэн. Монголд юу сайжирсан юм. Наад улиг болсон зүйлд чинь хэн итгэх юм.
Хариулах66.181.176.216
Эргүү малууд минь ямар ч боловсролгүй данхан толгойгоо л зайлужл!!!!!
Хариулах103.11.192.34
tiimee bid tosovoo batlah yostoi
Хариулах202.9.40.221
Хиймэл дагуул гсэн утгагүйг ахиулах гэхдээ булхайгаа гаргаад тавьчихаж!! Мнгл дахь Дэлхийн сүлжээний шугам - интернетийг 2 хөрш таслана гэж бүлтэрсэн чинь давуулаад буудчихаж..
Хариулах