Шүүхээс Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчөөс гаргасан бүх гомдлыг хэрэгсэхгүй болгож, 4.9 жилийн ялыг хэвээр үлдээлээ

С.Гандэлгэр
2024/11/07

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хаалтттай хэлэлцэж, магадлал гаргалаа. 

Шүүхийн тогтоол танилцуулах үеэр шүүгч "Шүүхийн магадлалаар СБД-ийн ЭХАШШ-ийн 2024 оны 07.18-19 өдрийн 707 дугаартай шийтгэх тогтоол, Давж заалдах шатанд гомдол гаргасан хохирогч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд хязгаарлахгүйгээр  хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзлээ. Хэрэгт нотолбол зохих зүйлүүд нотлогдон тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хэргийн бодит байдлыг тогтоож, хуульд нийцсэн шүүгдэгчид холбогдох хэргүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Н.Өнөрцэцэгийн үйлдсэн хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагад нийцсэн байна гэж дүгнэж байна. 

Шүүгдэгчийн гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, магадлалыг эс зөвшөөрвөл УДШ-д хууль заасан үндэслэлээр гомдол гаргах эрхтэй" хэмээн шүүх хуралдааныг хаалаа. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.211
    2024/11/08

    Шударга шийдсэн байна.

    Хариулах
  • 58.143.209.6
    2024/11/07

    Шударга шүүхэд баярлалаа

    Хариулах
    • 202.126.91.147
      2024/11/07

      Үхсэн ац чинь