УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2025 оны төсвийн талаар хэлэлцэж байна. Энэ долоо хоногоос эхлэн зарим УИХ-ын гишүүд төсвийг танах ёстой, хэтэрхий үрэлгэн, үр ашиггүй төслүүд байна гэх шаардлага, мэдээлэл хийж эхэлсэн.
Улмаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Н.Номтойбаяр нарын гишүүд төсвийг танах шаардлага хүргүүлэхээр гарын үсэг цуглуулж эхэлсэн.
Тэгвэл УИХ-ын чуулганы үеэр сангийн сайд Б. Жавхлан "Есдүгээр сарын 1-нд шинэ цаглавраар төсөв өргөн барьж, 70 хоног хэлэлцэж байна. Урьд өмнөхөөс нэг сарын өмнө өргөн барьсан гэсэн үг. Гэтэл гуравдугаар хэлэлцүүлэгт шилжсэн хойно санал шүүмжлэлүүд гарч ирсэнд л гайхаж байгаа. Эрт, ажил хэрэгчээр санал гаргасан бол бүгдээрээ л хэлэлцээд сууна.
2025 оны төсөв бол 14 мега төслөө эхлүүлэх, том төсөв. Өсөлт байна, түүнийг дагаад эрсдэл байна. Мөнгөний бодлоготой нийцүүлж төсөв хийхгүй. Төсөв өргөн баригдсанаас сарын дараа Мөнгөний бодлого орж ирсэн. Иймээс дараа жил зэрэг өргөн баримаар харагдсан шүү.
14 мега төслийг явуулахын тулд олон зүйлийг хойш татсан. Орон даяар нийгддэг бүтээн байгуулалт 500, 600 байдаг байсныг 36 болгож бууруулсан. Хөрөнгө оруулалтыг хойшлуулсан, завсарлуулсан тал бийг ойлгож байна. Гэхдээ шинэ гишүүд бүсчилсэн хөгжлийг дэмжинэ гэдэг итгэл үнэмшилтэй байна. Ямар төсөв батална, бид хуулиа хэрэгжүүлэх л үүрэгтэй. Хуулийн зөрчил үүсэхгүй бол бид тодотгохыг эсэргүүцэхгүй. Алдагдлаа бууруулна гэдэгт бүрэн санал нийлнэ. Гэхдээ нөгөө 14 мега төсөл л наана, цаана болох байх. Түүнээс алдагдалгүй төсөв батлах сонголт бидэнд бий шүү" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна