​ УИХ дахь ХҮН намын зөвлөл 2025 оны төсвийг тодотгох санал гаргалаа

Zuv.mn
2024/11/08

Өнөөдөр /11.08/ УИХ дахь ХҮН намын зөвлөлийн гишүүд 2025 оны Улсын төсөвтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус мэдээлэлд, ХҮН нам Монгол Улсын төсвийн тухай хууль, төрөөс баримтлах мөнгөний бодлого, Монгол улсын эдийн засгийн хөгжлийн талаар тодорхой байр суурийг баримталж ирснийг онцлоод, Улсын төсвийг цомхон, үр дүнтэй, том хөрөнгө оруулалт руу түлхүү чиглэсэн байх ёстой гэж үзэж буйг цохон тэмдэглэв.

Шүүмжлэл дагуулж буй 2025 оны төсвийн нэг, хоёрдугаар шатны хэлэлцүүлгүүд дээр ХҮН намын гишүүд зарчмын зөрүүтэй саналаа удаа дараа илэрхийлсээр ирсэн. Тиймээс ирэх оны Улсын төсвөөс шаардлагагүй зардлыг танах ёстой гэсэн байр суурин дээр ХҮН намаас УИХ-д сонгогдсон гишүүд санал нэгджээ.

Өчигдөр буюу 11 сарын 7-ны лхагва гарагт болсон Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр ХҮН намын гишүүд Улсын төсвийг тодотгох санал оруулсан билээ. Дээрх гаргасан саналтай холбогдуулан УИХ-аас улсын төсөвт тодотгол хийх "Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан юм.

Тогтоолд тусгасан ёсоор, ирэх оны улсын төсвийн тодотголыг Засгийн газар энэ ондоо багтааж УИХ-д өргөн барина.






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна