Л.Энх-Амгалан: Залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэр бүлийг орон сууцжуулах бодлого баримтална

С.Гандэлгэр
2024/11/29

Өнгөрөгч лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаанаараа "Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах" бодлогыг хэлэлцсэн билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлого баримтлах талаар мэдээллэв.

Тэрбээр "Залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, төрийн албан хаагч гэр бүлүүдээ орон сууцанд хамруулахад урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх боломжтой. Мөн ойрын хугацаанд амины орон сууцанд тавих стандартыг шинэчилж, зөвхөн өндөр барилга, аппарментэд ач холбогдол өгөлгүй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд ипотекийн зээл олгодог байх тогтолцоо руу шилжинэ. Ингэснээр төвлөрөл, түгжрэл, агаар, орчны бохирдлыг шийдэх боломж бүрдэнэ"



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна