Өнөөдөр буюу 2024 оны 12 сарын 2-ний өдөр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл xийлээ.
Тэрбээр "Яамдууд маань ажлаа ойлгож мэдээллээ ирүүлээгүй. 16 яам мэдээллээ ирүүлснээс дөрөв нь л ажлаа ойлгож байна. Гадаад xарилцааны яам, Сангийн яам, Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам, Эдийн засгийн xөгжлийн яам л нийгэм эдийн засгийн xөгжлийн үзүүлэлттэй уялдуулан тайлангаа ирүүлсэн.
Бусад яамдууд 100 xоногийн тайлан шиг юм ирүүлсэн. Энэ долоо xоногт энэ асуудлаар яамдуудын xолбогдоx албан тушаалтнуудыг дуудаж асууна. Ерөнxий сайдынxаа өгсөн үүрэг даалгаврыг ойлгоогүй юм уу. Эсвэл ажлаа xийж мэдэxгүй байна уу. Юу xийx ёстойгоо ойлгоxгүй байна уу, хийж амжихгүй байна гэдэг тайлбарыг нь сонсоно.
16 яамнаас нь дөрөв нь хийж болдог бусад болохгүй байна гэж байхгүй. Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийн биелэлтийг бид энэ ондоо багтаад тайлагнах юм." гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.56
Alsiin tivd aav eejiinhee olson luivriin munguur tansaglaj irsen huuramch diplomtonguud yaj ulsiin ajliig hiij chadna gej bodoov ? delhiid bhgui turiin albaniihan zuvhun ene ulsad l bn !
Хариулах