​ Төгс бус нэршлийн шалтгаан-Техник, технологийн хөгжил хүний мэдрэхүйг мөхөөж буй бодит байдал

Zuv.mn
Өчигдөр 10 цаг 34 минут

Техник технологийн хөгжлөөс үүдэлтэй амьдралын шинэ хэвшил иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж, таван мэдрэхүйг аажмаар мөхөөж, хөгжлийн бэрхшээлтэй гэх нэршил бий болоход хүргэсэн талаарх мэдээллийг хүргэж байна.

НҮБ 1992 оноос эхлэн жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан өдөр хэмээн зарлаж, олон улсын хэмжээнд тэмдэглэж иржээ. Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг “бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хамруулна” гэжээ.

Тэгвэл техник, технологийн дэвшлээс үүдэлтэй амьдралын шинэ хэв маягаас болж хүний таван мэдрэхүй аажмаар мөхөж, тус бүр дээрээ алдагдалтай байх явдал ихэссэн байна. НҮБ-аас гаргасан тооцоогоор, энэ ангилалд багтах хүний тоо 10 жилийн өмнө нь нэг тэрбумд хүрчээ.


Монгол Улсын тухайд, хөгжлийн бэрхшээлтэй 107 мянган иргэн байдаг гэсэн дүн 2019 онд гарч байжээ. Тэгвэл 2023 оны байдлаар 111,228 иргэн хөгжлийн бэрхшээлтэй гэсэн ангилалд бүртгэлтэй байна.

Хүн хөгшрөхийн хэрээр амтлах, үнэрлэх, харах, сонсох, мэдрэх мэдрэхүйгээ алддаг нь жам. Гэсэн ч эрдэмтэн судлаачид түгшүүртэй таамаглалууд дэвшүүлж анхааруулж байгаагийн учир нь, одоо эл алдагдал эрт эхэлж, маш хурдацтай явагдаж байгаад оршино. Ялангуяа дэлгэцийн хамаарлаас үүдэлтэй хараа алдалт, дуу чимээний бохирдлоос үүдэлтэй сонсгол алдалт асар хурдацтайгаар хүрээгээ тэлж, харахад эрүүл саруул мэт боловч харалган, сонсгол алдалттай хүмүүсийн тоо улам нэмэгдэж байна. Эндээс манай улсад хамаатай нь, эл сөрөг нөлөө иргэд нь дундаж болон дунджаас бага орлоготой улсуудад илүү ихээр ажиглагдаж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна