Ашигт малтмал, газрын тосны газар газрын тосны хайгуулын Гурванбаян ХХХ талбайд “Баян петролиум” ХХК-тай хайгуул, ашиглалтын бүтээгдэхүүн хуваах гэрээг өнөөдөр байгуулжээ. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, “Баян петролиум” компанийн захирал Ц.Болормаа нар гэрээнд гарын үсэг зурсан байна.
Ёслолын арга хэмжээнд Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал болон яам, агентлагийн холбогдох газрын удирдлагууд, “Баян петролиум” компанийн хөрөнгө оруулагч, туслан гүйцэтгэгч “JN OIL” компанийн ТУЗ-ийн гишүүн, “Бээжин Дамо Петролиум Инженеринг” ХХК-ийн захирал Чи Юэ болон бусад зочид төлөөлөгчид оролцсон байна.
Монгол Улсын Засгийн газраас жилд 1.5 сая тонн Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байга а бөгөөд дотоодоос нийлүүлэх түүхий газрын тосны хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна