2025 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж, УИХ хүлээж авсан. Ингэснээр Засгийн газар алдагдалгүй төсвийг өргөн барихаар ажиллаж байна. Энэ хүрээнд Зөв.мн сайт УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байгаа билээ.
УИХ-ын гишүүн Д.Батбаяр "Төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг өөрчилж, хасч болохгүй. Улсын төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой зүйлүүд бий. Үлгэрт гардаг шиг "Нисдэг бор борийг нь идчихээд ир гэсэн чинь нисдэггүй бор морийг нь идчихлээ" гэдэг шиг байж болохгүй.
Төсвийг хэмнэлттэй байлгах, танах нь зөв. Гэхдээ эдийн засгийг дэмжих бодлогоосоо ухарч болохгүй. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдээ дэмжсэн хөрөнгө оруулалтууд хийгдэх ёстой. Уул уурхайгаас гадна орлого олох боломжтой салбаруудын хөрөнгө оруулалтаас хэт таналт хийж болохгүй. Харамсалтай нь хөрөнгө оруулалтаас 800 тэрбум хасагдсан байна. Хөрөнгө оруулалт, дэд бүтцээс хэт их хасах нь эргээд сөрөг үр дагаврууд дагуулна. Бизнесийн орчныг бид бүрдүүлэх ёстой, нухацтай хандах учиртай" гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж үзнэ үү
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна