"Амьсгалмаар байна" жагсаал өнөөдөр Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжлэх гэж байна. Төсөв хэлэлцэхтэй зэрэгцэн эхэлсэн, утаанд зориулагдсан төсвийг ил болгох, урьд жилүүдийн зарцуулалтаар сонсгол явуулах гэх мэт эрүүл шаардлага тавьж байгаа ч бодит байдал дээр 2025 онд утаанд зориулах төсвийг нэмэх үр дүнд ч хүргэж болзошгүй буй. Үүнтэй холбоотойгоор урьд өмнө болж байсан жагсаалууд, шаардлага, үр дүнгийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Хүн төрөлхтөн түүхэндээ эрхээ хамгаалан тоолж баршгүй олон жагсаал цуглааныг хийж, үр дүнд хүрч, бас бүтэлгүйтжээ. Ер нь зүгээр байснаас тэмцэх нь ямартай байсан үр дүнд хүргэдэг, харин хожигч хэн байх вэ гэдэг дээр ялгаатай гардаг аж. Тэдгээрийг бүлгэлбэл,
гэж тав хувааж болохоор байна. Эдгээр таваас одоогоор Монголд дөрөв нь тохиолдоод байгаа бөгөөд харамсалтай нь, эерэг өөрчлөлт авчирсан нь урт удаан хугацаанд үргэлжилж чадаагүй нийтлэг талтай байх юм.
Өнгөрсөн хугацаанд бид төлөөлөл илүү хожсон жагсаалыг л олон хийж ирсэн байх бөгөөд иргэдийн хүчээр өөд гарсан ч тогтолцооны нэг хэсэг болчихсон хуурамч тэмцэгчдийг олноор нь төрүүлсэн байна.
Монголд болсон жагсаал, цуглаан тэмцлийн багагүй хувийг сөрөг хүчнүүдийн зохион байгуулсан жагсаал эзэлдэг ч жишиг тогтоохоос илүү өөрсдөө эрх баригч болоод зарчмаа умартсан нь олон байна.
Жагсагчид зорилгоосоо гадна хүрэх үр дүнгээ мэддэггүй юм аа гэхэд ядаж төсөөлдөг байх шаардлагатай. Жишээ нь, 2010 оны амлалт нэхэх жагсаал Монголын эдийн засаг, нийгэмд олон жил нөхөгдөшгүй гамшиг тарьсныг энд дурдаж болно.
Хамгийн таагүй, тав дахь хувилбар нь харин гадаад ертөнцөд нэг бус улс оронд тохиолджээ. Гэхдээ манайд ч тохиолдох үндэслэл бодитой байгаа учир энэ удаагийн дата мэдээлэлд гаднын жагсаал тэмцлийг эш татсан болно.
-Тогтолцоо өөрчилсөн 1990 оны ардчилсан хувьсгал-
1989 оны арванхоёрдугаар сарын 10-наас 1990 оны тавдугаар сар хүртэл орон даяар үргэлжилсэн. Анх 13 зүйл шаардлага тавьсан жагсаал тодорхой үр дүнд хүрэлгүй гурван сар болсон бөгөөд шаардлагаа илүү тодорхой (УТТ огцрох) болгож, тэмцэлийн хурц хэлбэрт шилжээд (1990.III.07-гд өлсгөлөн зарласан) хоёрхон хоногийн дотор үр дүнд хүрсэн (III.9-нд МАХН /тухайн үеийн нэрээр/-ын Төв хороо огцорч, 14-нд нь Бүгд хурлаар баталсан) байдаг. Тэмцэгчид энэ үр дүнгээ цааш лавшруулж Хөвсгөлд дахин өлсгөлөн зарласнаар 13 шаардлагыг багтаасан Үндсэн хууль батлах Улсын бага хурлыг эмхлэн байгуулах зөвшилцөлд хүрч 1990.V.10-нд өлсгөлөн зогссон юм.
Энэ бол хувьсгалын шинжтэй өөрчлөлтийг тайван замаар хийсэн, дэлхийд байхгүй түүхэн үйл явдал байсныг хэлэх хэрэгтэй. Ийм өөрчлөлтийг тэр үед ганц Монгол хийж чадсан бөгөөд энэ нь одоо өрнөж буй тэмцэл ч тайван замаар үр дүнд хүрэх боломжтойг харуулсан хэрэг.
Үүнээс хойш янз бүрийн зорилго шаардлага бүхий олон жагсаал болж, дээр өгүүлсэнчлэн дөрвөн бүлэгт хуваагдах үр дүнгүүд гарсан байдаг.
30 жилийн өмнө бидний хийсэн тэмцэл үр дүнд хүрсэн. Зарим үр дүн хадгалагдсаар байгаа бөгөөд одоо гагцхүү гажуудлаа засах хэрэгтэй байна. Бүр тодруулбал, өнгөрсөн жилүүдэд бий болгосон ч хэрэгжилт нь цаасан дээрээ үлдчихсэн (Эрх мэдэлд хүрсэн цөөнх хэргээр “Үлдээчихсэн” гэж хэлбэл илүү зохилтой) дэвшилтэт хуулиудаа хэрэгжүүлэхэд л болох юм.
Гэхдээ үр дүнд хүрэхгүй, эсрэгээрээ “Жоомоо устгах гээд үүрээ шатаах” гэж ёгтлоод буй тэр зам руу халтирчих ч эрсдэл байгааг энд заавал дурдах ёстой.
-Нүүрсний жагсаал-
2022 оны арваннэг, арванхоёрдугаар сарыг дамнасан "Нүүрсний хулгайг эсэргүүцсэн" жагсаал түүхэнд гарцаагүй бичигдэнэ. Энэхүү жагсаалын үр дүнд төрийн өмчит уул уурхайн компаниудад тогтсон байсан замбараагүй байдал бага ч атугай цэгцэрсэн байж мэднэ. Гэхдээ л улстөрчид илүү ашиг хонжоо гаргасан. Жагсаалын дуулианаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй хүмүүс шүүхээс ял сонссон.
-Утааны эсрэг жагсаалууд-
2016 оноос утааны сэрэг жагсаалууд болж, тэдэн дундаас "Утааны эсрэг ээж аавууд"-ын Ц.Пүрэвхүү гэх нэр тодорсон. Тавантолгой түлш компани байгуулагдах, улмаар 2020 оны сонгуулийг МАН-ын талд эргэхэд энэ эмэгтэйн тэмцэл тодорхой хэмжээнд нөлөөлсөн байдаг. Гэвч "Тавантолгой түлш" компаниас 78 сая төгрөгийн урамшуулал авсан болох нь хожим "Нүүрсний сонсгол"-оор ил болж байв.
-Отож буй эрсдэл буюу “Үүрээ шатаасан” жагсаалын жишээ-
Ард түмэн гадаад нөхцөл байдлаа мэдрэхгүй ахуйгаа хэт анхаарч байж гаднын хүчинд хорлогдох тохиолдол бий. Ийм үед зүй ёсны шаардлага тавьсан тайван жагсаал гэнэт эмх замбараагүй байдал болж хяналтаас гардаг. Үр дүнд нь улс орон ямар ч хяналтгүй болж, ард түсмэн нь он удаан жилээр тарчлан зовдог юм.
Манай улсад ч ийм эрсдэл бий. Барууны орнууд ОХУ, БНХАУ-ыг тогтворгүйтүүлэхийн тулд хил залгаа улсуудад нь эмх замбараагүй байдал үүсгэхийг хичээж байгаа нь илэрхий байгаа энэ цаг үед монголчууд бид стратегийн чухал байршил, ач холбогдлоо бодолцох л хэрэгтэй.
Энд жишээ болгож хоёрыг л орууллаа.
2010.II.19. Ливи Бенгази хот. БНХАУ-тай эрчим хүчний салбарт хамтрахаар том гэрээ байгуулаад байсан улсуудын эрх баригчдыг хуйгаар нь солих зорилготой “Арабын хавар” гэх цуврал төрийн эргэлтүүдийг уншигчид санаж буй биз ээ. Хэрэг дээрээ Барууны ертөнцөөс нүүр буруулж, БНХАУ-тай арай илүү ашигтай хамтрахаар зориглосон тэдгээр золгүй удирдагчдын хоморгонд нэгэн удирдагч өртсөн нь Ливийн Муаммар Каддафи байв.
Шижир алтаар хийсэн “Динар” хэмээх нэгдсэн мөнгөн тэмдэгт бүхий Африкийн холбооны улс байгуулахаар санаархаж, цэвэр усны импортоо дотоодоосоо хангах төсөл хэрэгжүүлж зүрхэлсэн түүнийг унагасан жагсаал Бенгази хотод эхэлсэн бөгөөд тэнд яг юу болж байгааг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл “нийлээд” нэг хэсэгтээ нууж, тэр бүү хэл төөрөлдүүлж чадсаныг одоо бодоход үнэхээр аюумшигтай. Тухайн өдөр Бенгази хотод байсан нэгэн жуулчны бичсэнийг энд сонирхуулья.
“19-ний өглөө, бүгд ажлаа хийж байх ёстой цагаар гэнэт эмх замбараагүй байдал эхэлсэн. Хар тамхинд мансуурсан хэсэг бүлэг залуус гудманд үзэгдэж эхэлсэн бөгөөд замдаа таарсан бүхнийг эвдэн сүйтгэж байлаа. Бид юу болоод байгааг ойлгоогүй ч ямар нэг таагүй зүйл болох нь гэдгийг мэдэрч байлаа.Тэдгээр залуус мод бутыг шатааж байсан бөгөөд хотын цэцэрлэгт хүрээлэн бидний нүдэн дээр устсан даа.
Харин эдгээр хилэнт хүмүүсийн урсгал гадаад ажилчдын байр руу чиглэхэд л байдал биш болсон гэдгийг баттай ойлгосон. Удалгүй телевизээр ч мэдээлсэн. Гэхдээ барууны сувгууд Муаммар Каддафийн Засгийн газрын цэргүүд Бенгази хотыг пуужингаар харваж, агаараас бөмбөгдөн энгийн номхон иргэдийнхээ аминд хүрч байгаа тухай нэвтрүүлж байхыг үзээд үнэхээр гайхсан.Учир нь тэр үед буун дуу ч сонсогдоогүй байсан үе” хэмээн бичиж байв.
2013.XI.21. Киев, Украин. Түүхэнд “Евромайдан” гэж нэршсэн олон сарын эсэргүүцлийн жагсаал эцэстээ төрийн эргэлтээр төгсөж, гарч ирсэн удирдагчид нь цэргийн эвсэлд нэгдэх оролдлого гаргаснаар ОХУ-тай өштөн болж, өнөөгийн хөөрхийлөлтэй байдалд орсон байдаг. ОУВС өгсөн зээлийнхээ хариуд эрчим хүчний салбарын үнэ чөлөөлөхийг байнга тулгаж байсан тул шаардлагын дагуу чөлөөлсөн байдаг. Огцом нэмэхгүйн тулд гурван удаа чөлөөлсөн бөгөөд энэ болгонд иргэдийн эсэргүүцл нэмэгдэж байсан юм.
Эцэстээ үнэ бүрэн чөлөөлөгдөж, дахиж идэвхжих нөхцөлгүй болсон мэт санагдаж байсан ч Майдан талбай дээр нэр бүхий хүмүүс байнга жагссаар байсан бөгөөд нэг л өдөр улсын дугааргүй хар машин хөлөглөж битүү баг зүүсэн хүмүүс гудамжаар явсан иргэдийг утга учиргүй буудан хөнөөсөн байдаг.
Жагсаалыг удирдагчид энэ аллагыг Засгийн газар, эрх баригчид руу чиглүүлснээр Украин эх захаа алдсан юм. Улсаа эмхэнд оруулах гэж ядсан шинэ Ерөнхийлөгчийг нь шаарласаар /Вашингтонд очиход нь Б.Обама хүлээж аваагүй, мөнгө өгөлгүй хоосон буцаасан гэх мэтээр/ нэр хүндийг нь унагасан байдаг. Украинчууд үүнд нь итгээд П.Порошенког унагаж, хошин шогийн жүжигчнийг гаргаж ирсэн. Үүнээс хойших түүхийг нь бид мэдэх билээ.
Одоо Украинд үнэн хэрэгтээ АНУ тэргүүтэй барууны орнууд ОХУ-тай эчнээгээр дайтаж, украинчууд үхэж үрэгдэн зовж зүдэрч байгаа буй. Харин Ливид улс төрийн тогтворгүй байдал үргэлжилж, энэ завсарт алдартай “алтан шаргал” газрын тос нь барууны орнууд руу урссаар байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Utaanii esreg temtsegchid utaanii Eree's Ter zasgiin esreg l temtsdegUtaag Ug ni Ter zasah uildverledeggui Irged uildverledeg yamar garts huvilbar baigaag utaagui bused shillings suurshihiig urialsan neg ch jagsagch baidaggui ni haramsaltai
Хариулах202.9.46.88
utaa uriad bsan hvvhen ordon dotor Hvrelsvhiin hajuud bga bizdee tvvniig gargaj ireed odoo jagsaaldaa oruulbal
Хариулах