Дүнжингаравын осолд Э.Мөнхнаранг буруутгаж шалгах хүсэлт гаргалаа

Х.Батсайхан
2 цаг 46 минутын өмнө

2024 оны нэгдүгээр сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 тонн газ тээвэрлэж явсан том оврын автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч, галын голомт дээр ажиллаж байсан гурван алба хаагч амиа алдсан хэрэг гарсан билээ. 

Түүнчлэн ойр орчмын орон сууц, сургуулийн барилга шатаж, олон иргэн орох оронгүй болж хохирсон.

Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт “Дашваанжил” ХХК-ийн жолооч болон “Патрол” маркийн автомашины жолооч нараас мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд Э.Мөнхнаранг буруугүй гэж үзэсэнээр ганц "Дашваанжил" ХХК буюу захирал Н.Баатаржав, жолооч Ц.Рэнцэндорж нар хариуцагчаар үлдээд байгаа юм.

Тэгвэл яг одоо болж байгаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Дашваанжил ХХК-ийн захирал Н.Баатаржав, жолооч Ц.Рэнцэндорж нарын өмгөөлөгч осолд холбогдсон Ниссан Патрол маркийн машины жолоочийг шалгах хүсэлтийг гаргажээ.

Осол гаргасан PATROL машиныг Батлан хамгаалах яамны албаны дарга Э.Мөнхнаран жолоодож байсан бөгөөд уг машин байгууллагын өмч байсан гэдгийг тогтоосон байдаг.

 Тэгвэл Дашваанжил ХХК-ийн жолооч Ц.Рэнцэндоржийн өмгөөлөгч н.Даваажав Э.Мөнхнаранг Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10,2 11.14, 15.2, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3.1.3, 6.3 дугаар заалтыг зөрчсөн гэж үзэн, шалгах хүсэлтээ танилцуулсан байна. 

Мөн галд өртсөн байрыг хөөсөнцрөөр дулаалсан нь гал авалцаж шатах шалтгаан болсон гэх зэрэг баримтуудыг таницууллаа. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.140
    28 минутын өмнө

    Одоо энэ Мөнхнаран албаны дарга биш ялтан болно тэр сайхан залуучуудын амь нас Дүнжингаравын осолд орж сөнөсөн байрыг төлүүлэх хэрэгтэй.Монгол даяараа тэр патрол машааныг харсан тэрний буруу шүү дээ хөөрхий тэр муу хөгшин жолооч буруугүй энэ Мөнхнаран хажуугаар нь гарахдаа чүдэнз зураад шидцэн ч юм бил үү? хэн мэдлээ.Хөөш муу гөлөгөө чи өөрөө ирэх юм уу? цагдаагаар гавлуулж ирэх юм уу? чамд монгол түмний занал зүхэл тусна шүү бушуухан очоод гялс ялаа аваад шалавхан хороохоо бод.

    Хариулах
  • 203.217.139.240
    1 цагийн өмнө

    Жолооны дүрэм мэддэг над захын жолооч Патрол тэнд зогсох нь буруу гэж хэлнэ дээ. Ийм илт юмыг яаж ингэж хэрэгсэхгүй болгож чаддаг байнаа.

    Хариулах