Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмийн чанар болоод үнийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, Эмийн үнийг бууруулах, чанартай эмээр хангах зорилтын хүрээнд ДЭМБ-ын жагсаалтад орсон, эмийн хатуу зохицуулалт бүхий улс орны эм үйлдвэрлэгчидтэй үнийн хэлцэл хийж, дундын зуучлагчгүйгээр чанартай, хямд эмийг шууд нийлүүлэх үйл ажиллагааг 2024 оны 9 дүгээр сараас эхлүүлсэн байна.
2024 оны 12 дугаар сараас БНСУ-ын таван үйлдвэрлэгчийн 23 төрлийн эмийг импортолж эхэлсэн.
Эдгээрээс 18 нэр төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 50-70 хувийн хөнгөлөлттэй олгож байгаа. Эдгээр эм нь зах зээлийн бусад ижил төрлийн эмийн үнээс даруй 30-90 хүртэл хямд үнэтэй байна.
Эмийн импортын хүрээнд Швейцарь, Солонгос, Япон зэрэг орнуудын үйлдвэрлэгчидтэй хэлцэл хийж байгаа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна