СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 5-6 сартай нярайн цогцос олджээ

Х.Есү
Өчигдөр 15 цаг 58 минут

Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрээс 5-6 сартай нярайн цогцос олджээ. 

Тодруулбал, 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 18 цаг орчимд СХД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Бид энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Нярайн цогцос олдсон гэдэг дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Гэхдээ 5-6 сартай гэдэг асуудлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хэлэх шаардлагатай. Одоогоор хараахан мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байна. 

Цогцос олдсон асуудал нь өөрөө гэмт хэргийн шинжтэй учир цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна. 

Шалгалтын явцад тогтоогдсон нөхцөл байдлаас хамаараад гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтооно. Нярай хүүхдийн цогцсыг гудамж талбай, олон нийтийн газар орхиж байгаа нь өөрөө ноцтой асуудал" гэлээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.117.32.2
    2 цагийн өмнө

    СХД -н ядууралтай холбоотой .

    Хариулах
  • 66.181.185.50
    23 цагийн өмнө

    Үнэхээр хэцүү, арга ядлаа гэхэд дулаахан орц хаалганы дэргэд тавихад олсон хүн холбогдох байгууллагуудад хандана даа.

    Хариулах
    • 202.126.91.81
      22 цагийн өмнө

      харин тийм шүү

  • 202.55.188.44
    Өчигдөр

    Aimr ymbe hrutslg toots

    Хариулах