Н.Учрал: Засгийн газрын автобаазын статусыг өөрчилж төсвөөс санхүүжүүлнэ

Х.Есү
2025/04/16

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.


Н.Учрал: Хангайн бүсийн аялал жуулчлалын салбарын бичил жижиг аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих хөгжлийн гүүр төслийг хэрэгжүүлэхээр тогтсон. 

Мөн бүсийн нутаг дэвсгэрт үүлний шилжилт хувьслыг нарийвчлалтай тодорхойлох, цаг агаарын гамшигт үзэгдлийг урьдчилан илрүүлж мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор цаг уурын радарын станц холбогдох байгууламжийг Өвөрхангай аймгийн Хархорум хотод байгуулахаар шийдвэрлэлээ. 

Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар зөвшөөрөөд хотын зөвлөлийг баталсан. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Хархорум хотын хөгжил бүтээн байгуулалтыг дэмжих чиглэлээр очиж ажилласан. 

Монголын төр шашин соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн 390 жилийн ойг 2025 онд  тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана. 

Мөн өнөөдрийн хуралдаанаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, олон улсын худалдааны тарифтай холбогдуулан манай улсын эдийн засагт үүсээд байгаа сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр УИХ-д багц 10 арга хэмжээг хэрэгжүүлэхээр их хуралд нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэх шийд гарсан.

Үүнтэй холбогдуулан энэ 7 хоногийн 5 дахь өдөр засгийн газар хуралдаж 10 цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 

Өмнөх ЗГ-ын үед Засгийн газрын Авто баазыг ААТҮГ болгосон. Өөрсдөө орлого олж, цалингаа тавихыг шаардахаар байгаа машин тэргээ түрээслүүлж, цалингаа тавихад анхаарч эхэлдэг.  Нэг гараараа төрдөө үйлчилж, нөгөө гараараа ашиг ол гэж шахах нь буруу. Тиймээс хууль хүлээхгүйгээр статусыг нь өөрчилнө. 

Засгийн газрын авто баазад гоё машинууд яваад байгааг би хараагүй. Үнэндээ эвдрэл, гэмтэл ихтэй л байгаа юм билээ. 

ААТҮГ-ыг "Өөрсдөө орлого олж, хүнээ цалинжуулна шүү" гэхээр хувийн хэвшилтэй өрсөлдөх гэж байгаа юм чинь гоё сайхнаа л гаргаж тавьсан байлгүй дээ" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.26
    Өчигдөр

    Мал бүр малтаж өгөх юмаа.

    Хариулах